
Уншигчиддаа шинэ сарын эхний долоо хоног (2019.04.01-07)-ийн ордуудын зурхайг толилуулж байна.
Хонь – Та сөрөг сэтгэл хөдлөлөө амжилттай даван туулж, чухал төлөвлөгөөгөө боловсруулж чадна. Энэ долоо хоногт дэмий зүйлд хүч чадал, цаг хугацаагаа бүү үр. Хамаатан садантай холбоотой таагүй мэдээлэл сэтгэл санааг тань зовоож мэдэх нь. Хаа нэгтээ зочилж, өөрт таатай бус хүмүүстэй уулзах шаардлага тулгарна. Мөнгөө ухаалгаар зарцуулж, худалдан авалт хийх, авливаа зүйлд хөрөнгө оруулалт хийхээс татгалзаарай. 35-аас дээш насны эмэгтэйчүүд сэтгэл зовоож байсан мөнгөний асуудлаас ангижирна.
Үхэр – Та энэ долоо хоногт азтай бөгөөд өөртөө сэтгэл хангалуун байх болно. Ялангуяа бэлэг бэлдэх, худалдаа наймаа хийхэд илүү таатай. Гэр бүлийн харилцаанд асуудал үүсч, хостойгоо маргалдаж болзошгүй. Найз нөхөд, ойр дотныхноосоо таатай мэдээлэл хүлээж авах бөгөөд энэ нь таны төлөвлөгөөнд сайнаар нөлөөлнө. Олон нийтийн болон сонирхолтой арга хэмжээн дээр шинэ танилтай болно. Энэ долоо хоногт таны хүүхэд болон тантай хамаарал бүхий залуус таагүй хандлага гаргаж, улмаар заримтай нь харилцаагаа дуусгавар болгох эрсдэлтэй.
Ихэр – Хувийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд саад тотгор учирч мэднэ. Шинэ үйл явдлууд ар араасаа хөвөрч, таны сэтгэлийн зовиур арилна. Гэвч үнэн хэрэгтээ та өөрчлөлтийг хүлээн авахад бэлэн биш байна. Энэ долоо хоногт олон орны аялал жуулчлалын байгууллагын ажилтнуудтай уулзах болон мөнгө хүлээн авах ашигтай боломж гарна. Таны хийсэн сайн үйлсэд олон хүн талархлаа илэрхийлнэ. Та хамаатан садны болон ойр дотны залуу эрэгтэйтэй дотночлон ярилцаж, түүнийг амьдралаа өөрчлөхөд нь туслаарай.
Мэлхий – Та хүүхэд болон хамаатан садны нэгний буруутай үйлдлээс болж ичгүүртэй байдалд орж болзошгүй. Долоо хоногийн турш та гэр бүлийнхний таагүй асуудлаас ангид байж, хувийн амьдралдаа илүү анхаарал хандуулаарай. Эс бөгөөс маргаан, сөргөлдөөн гүнзгийрч, эвгүй дурсамж үлдээж мэднэ. Санхүүгийн хүндрэлээс гарах арга зам хай. 35-аас дээш насныханд байр байшингийн өмчлөлтэй холбоотой таатай нөхцөл бүрдэнэ.
Арслан – Та тааламжтай үйл явдалд оролцож, таатай мэдээ хүлээн авна. Энэ нь удахгүй болох аялалтай холбоотой байж мэднэ. Та хамаатан садны болон ойр дотны залуу хүний таагүй асуудалд анхаарлаа хандуулна. Энэ долоо хоногт хосууд илүү их тэвчээртэй байх хэрэгтэй. Учир нь хэн нэгнээ гомдоож болзошгүй. Залуу эмэгтэй болон хамтрагчтайгаа харилцах харилцаанд саад учирч магадгүй. Залуу бүсгүйчүүдийн хувьд өдөр тутам харилцдаг хүмүүстэйгээ илүү ажилхэрэгч байдлаар харилцахыг одод зөвлөж байна.
Охин – Хэдийгээр найз нөхөд чинь буруугүй ч таны бухимдлыг төрүүлнэ. Та эмэгтэй хүнтэй нөхөрлөж, аяллаар явна. Долоо хоногийн турш санхүүгийн асуудалдаа илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Гэрээний үүргээ биелүүлэх асуудлаа эргэн хараарай. Ажлын байранд үүрэг даалгавар, үүрэг хариуцлагыг чанд сахиж, баримт бичигтэй ажиллахдаа анхаарал болгоомжтой ханд. Хамт ажиллагсад болон менежерүүдийн талаархи хов живд анхаарал хандуулах хэрэггүй. Гэр бүлийн гишүүдтэй холбоотой сайхан мэдээ сонсоно.
Жинлүүр – Тулгарч буй бэрхшээлүүд танд шууд нөлөөлөхгүй. Гэвч бусдад хамааралтай асуудал таны өдөр тумын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хувь тавилан танд чин хүсэл болон төлөвлөгөөгөө биелүүлэх таатай боломж олгоно. Та шинэ эхлэлд азтай байх нь ээ. Найз нөхөд, бизнесийн түнштэйгээ харилцах харилцаагаа эргэн харах шаардлагатай. Та амжилтад хүрэхийг хүсч байвал өдөр тутмын ажлын төлөвлөгөө, зорилтоо биелүүлж, тэвчээртэй байгаарай.
Хилэнц – Гэр бүлийн харилцаа, халуун дулаан уур амьсгалд анхаарал хандуулах цаг иржээ. Таны зүтгэл амжилт авчирна. Гэр бүлийн орлого хангалттай. Үр хүүхэд болон ойр дотныхонд зарцуулах мөнгөндөө хяналт тавь. Таны төлөвлөгөөний биелэлт удаан. Зарим зүйлийг засахын тулд алхам алхмаар урагшлаарай. Та амжилтад хүрэх болно. Хагалгаа болон бусад мэс ажилбарын дараах эмчилгээ хийлгэхэд таатай долоо хоног. Шинэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тустай чухал мэдээлэл, баримт бичиг хүлээн авах болно. Залуу бүсгүйчүүд санхүүгийн асуудлаа нааштай шийдэж, өндөр цалин авч, борлуулалт сайтай байх нь.
Нум – Ажлын байран дээр таны найз, эсвэл үйлчлүүлэгч эрэгтэйтэй холбоотой асуудал үүсч мэднэ. Засгийн газар, эсвэл банкны ажилтнууд ирж таагүй асуудал үүсгэж болзошгүй. Гэнэтийн аялал таныг хүлээж байна. Төлөвлөгөөнд орсон өөрчлөлтүүд гэр бүлтэй чинь холбоотой байж болно. Хэн нэгэнтэй харьцахдаа хууртахгүй байх, эргэлзээ төрөх, урам хугарч мэднэ. Гэртээ эд зүйлс худалдан авах, романтик, хайр дурлалын адал явдалд таатай. Бүхнийг шинээр эхлэхэд таатай цаг үе. Залуу эрэгтэй/ охин хэн нэгэнд хууртаж, гуниглаж мэднэ. 35-аас дээш насны эрчүүд бусадтай харьцахдаа илүү ажил хэрэгч байна.
Матар – Эмэгтэй хүнтэй холбоотой асуудлаа шийдэх боломжтой. Хүүхдийнхээ амжилтад сэтгэл хангалуун байна. Найз нөхөд, санхүүтэй холбоотой асуудал хүндрэл учруулна. Энэ долоо хоног таныг таагүй хүмүүстэй уулзуулахгүй. Энэ нь танд ирээдүйн харилцааг тань тогтворжуулах, ирээдүйд шинэ төлөвлөгөө боловсруулах боломж олгоно. 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, гэртээ эд зүйлс худалдан авах зэрэгт таатай байх болно.
Бумба – Энэ долоо хоногт таны романтик буюу гэрлэлтийн харилцаа тодорхой болно. Харилцаагаа үргэлжлүүлэх, эсвэл дуусгах нь танаас шалтгаална. Та хэн нэгний эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай болно. Баримт бичиг, гэрээ байгуулахад таагүй. Зайлшгүй шаардлагатай бол сайтар нягтлахыг анхааруулж байна. Энэ долоо хоногт амьдралдаа өөрчлөлт хийх гэсний хэрэггүй.
Загас – Амжилт, дэмжлэг таныг хүлээж байна. Найз нөхөдтэйгээ ойлголцож, харилцаагаа шинээр эхлүүлэхэд таатай. Мэдлэг, чадвараа турших боломж олгоно. 35-аас дээш насны эрчүүдийн хувьд амжилтад хүрэх долоо хоног байна. Залуу эмэгтэйчүүд ирээдүйн амьдралдаа чухал нэгэнтэй танилцана. Залуу загаснуудад ажлын байран дээрээ болгоомжтой байж, тусгай тоног төхөөрөмжтэй ажиллахдаа анхааралтай байхыг сануулж байна.
Ямар ордод төрснөөс хамаарч тухайн хүний төлөв байдал, зан чанар зэргийг тодорхойлж болдгийг та мэдэх байх. Түүгээр барахгүй сул болон давуу талыг нь ч бас мэдэх боломжтой. Хамгийн гайхалтай нь бүгд үнэн байдаг. Зурхайн орд бүр өөрийн гэсэн өнгөтэй байдаг. Тэдгээр өнгүүд нь аз жаргал авчирна. Хэрэв та ямар нэг зүйл төлөвлөж байгаа болон амжилтад хүрэхийг хүсч байвал өөрийнхөө ордны өнгө бүхий хувцас өмсөх хэрэгтэй.
Хонь
Хонины ордныхонд хурц, гэрэлтсэн улаан өнгө зохино. Энэ өнгө нь идэвхтэй байдал, энерги, урам зориг болон хүч чадлыг бэлэгшээдэг.
Үхэр
Гол өнгө бол цэнхэр. Тайшрал болон өөртөө итгэх итгэлийг бэлэглэдэг. Түүнчлэн улаан болон цагаан өнгийн холимог болох ягаан өнгө энэ ордныхонд тав тухыг авчирна.
Ихэр
Ихрүүдэд тохирох өнгө бол шар. Шар өнгө энерги, гэрэл гэгээ авчрахаас гадна, үйл хөдлөлийг бэлэгшээнэ. Бүтээлч, идэвхтэй байхад туслана. Харин ногоон өнгө ихрүүдэд тийм ч таатай байхгүй ч, эрүүл мэндийг сахиж, өөрийгөө хүндэтгэх үзлийг нэмэгдүүлж, мөн цуцашгүй урам зоригийг өгнө.
Мэлхий
Мөнгөлөг, саарал өнгүүд нь мэлхийн ордны бэлгэдэл. Сарны гэмээр мөнгөлөг, саарал өнгө нь энэ ордны хүмүүст тайвшралыг өгөхөөс гадна, сэтгэл хөдлөлийг дэвэргэнэ. Улбар шар өнгө мэлхийнүүдэд тохирно. Учир нь энэ өнгө эерэг мэдрэмжийг түгээдэг.
Арслан
Алтан шаргал өнгө баян чинээлэг байдал болон гоо үзэсгэлэнг бэлгэддэг. Энэ нь гаднаа хатуу ширүүн харагддаг арслангийн дотоод гоо үзэсгэлэнтэй яг тохирно. Сэтгэл хөдлөлөө хянах үүднээс цагаан өнгийг сонгох боломжтой. Мөн улбар шар өнгө арслангуудын төлөв байдлыг эерэг тал руу нь чиглүүлэх ач тустай.
Охин
Охины ордны өнгүүд бол ногоон болон бор. Сүрлэг жавхлантай бор өнгө охины ордныхонд төгс зохицно. Энэ нь тэдний өөрсдийгөө хорвоо ертөнцийн үнэтэй бэлэг гэж боддог бодолд нөлөөлнө. Ногоон өнгө оюун бодлыг цэвэрлэж, баян чинээлэг амьдралыг илэрхийлнэ.
Жинлүүр
Жинлүүрүүд цэнхэр, тэр дундаа усан цэнхэр болон далайн ногоон өнгийг сонгох хэрэгтэй. Гэхдээ цэнхэр өнгө энэ ордны хамгийн эхний сонголт байх ёстой. Жаргал зовлонгийн балансыг тэнцүү байлгаж, аз жаргалыг мэдрэхэд туслана.
Хилэнц
Хилэнцийн ордны эсрэг тэсрэг байдал болон ойлгомжгүй гэмээр зан авирт тод ягаан эсвэл час улаан өнгө зохицно. Тэд хорвоод мэндлэхдээ хүч чадал, нууцлаг бүхэнтэй холбогдсон байдаг. Мөн хар өнгө хилэнцүүдэд төгс тохирно.
Нум
Нумын ордныхон хүсэл тэмүүлэл, амбицаар дүүрэн байлгаж, хүч чадал болон тансаг амьдралыг бэлэгшээх хөх ягаан өнгийг сонгох хэрэгтэй. Энэ нь цэнхэр болон улаан өнгийн нийлбэр бөгөөд эсрэг тэсрэг хоёр өнгө нь нумын ордны зан авиртай ижил төстэй байдаг байна.
Матар
Матрын ордны тогтвортой зан авирт бор өнгө тохирно. Хүлээцтэй, тайван байхад туслана. Матрын ордтой харилцаа тогтоож, тэдний сэтгэлийг татахыг хүсч байвал хар өнгийг сонгоорой гэж бусад ордныхонд зөвлөе.
Бумба
Цайвар ногоон, цэнхэр гэх мэт бүдэг өнгүүдийг сонгох нь чухал. Бумбууд эрдэм мэдлэг эзэмших хүсэл эрмэлзэлтэй байдаг. Харин дээрх өнгүүд нь тэдний бодлыг цэгцлэнэ. Мөн мөнгөлөг өнгийг сонгосон ч болно.
Загас
Тод болон хөх ягаан өнгөтэй хорвоод мэндлэхдээ л загасууд холбогдсон байдаг. Тэд өөрчлөлт болон авъяас билгийн нэгдэлтэй нягт хамааралтай байдаг ба сэтгэл хөдлөл, мэдрэмж нь дээд цэгтээ хүрсэн загасуудад дээрх өнгүүд тохирно.
Хэрвээ та одон орны зурхайд итгэдэг бол энэхүү нийтлэл танд яг тохирно. Өөртөө ямар орд тохирох бол гэж та бодож байна уу? Зарим нэг хүмүүс хоорондоо сайхан тохирдог, зарим нь харваас хос биш хүмүүс ч учирна, зарим нэг нь боломжийн харилцаа үүсгээд явна. Өнөөдөр та бүхэндээ хоорондоо гайхалтай тохирох хосуудыг танилцуулах гэж байна. Бэлэн үү? За тэгвэл эхэлцгээе.
1. Загас болон Хилэнц
Эдгээр хосууд бие биетэйгээ байхад хөлгүй далайн гүнд байгаа мэт л амар амгалан байж чадна. Тэд ярихгүйгээр бие биеэ ойлгоно, туслалцаа дэмжлэг хэрэгтэй бол үзүүлнэ, инээд баяр хөөр хэрэгтэй бол – өгнө. Энэ хосууд бие биеийнхээ бүх нууцыг мэднэ, муухайг нь ч мэднэ. Энэ бол бүрэн итгэлцлийн шалгуур үзүүлэлт мөн.
2. Бумба болон Ихэр
Хэлэх үггүй тохирсон хос. Бие биетэйгээ байхдаа уйдна гэж байхгүй яагаад гэвэл цугтаа байхдаа юу хийхээ сайн мэддэг хосууд. Үүнээс гадна тэдний сэтгэл зүйн харилцаа өндөр түвшинд харилцаа тогтоож чаджээ, тийм ч учраас хэн хэнийхээ бодлыг шууд л уншиж чадна. Хосууд хоёулаа бие даасан хараат бус байдлыг эрхэмлэдэг ч гэсэн энэ нь тэдний харилцаанд эерэг нөлөө үзүүлдэг нь хачирхалтай. Тэд бие биеийнхээ хувийн орон зайг маш өндрөөр үнэлж хүндэлнэ.
3. Матар болон Үхэр
Тэд цугтаа хамтын мөрөөдлийн үүлэн дээгүүрээ хөвөх дуртай хос. Тэд бие биенээ хүндлэн дээдэлнэ. Сэтгэлийн гүн харилцаа тогтоосон бөгөөд өдөр болгон л шинэ мэдрэмжийг харилцан авч чаддаг байна.
4. Нум болон Хонь
Гал халуун хос. Тэд хөнжилдөө ямар сайхан байдаг гээч. Аз болж зөвхөн хөнжил биш сэтгэлийн хувьд бие биенээ бүрэн гүйцэд ойлгож дэмжинэ. Тэд цагийг цугтаа сайхан өнгөрөөдөг хос.
5. Хилэнц болон Мэлхий
Тэд байнга сэтгэл хөдлөлдөө автан явцгаадаг, гайхалтай нь энэ байдал тэдний харилцаанд сайнаар нөлөөлдөг юм. Ямар ч хэрүүл уруул харилцаанд цэг тавихгүй. Тэд амьдралын эрч хүчээр бие биенээ бүрэн нөхөж чадах хос. Халамжтай гэж яана аа.
6. Жинлүүр болон Ихэр
Тэдний тохиолдолд оюун ухааны өндөр харилцаа холбож өгч байгаа юм. Тэд цугтаа байхад хэзээ ч уйдахгүй, яагаад гэвэл тэд ярилцах шинэ сэдэв гаргаад л ирнэ, бас цугтаа сэтгэлээ сэргээх сайхан ажил ч олоод хийж чадна.
7. Охин болон Үхэр
Тэд тэнцвэрт байдлаа бүрэн барьж чаддаг, цугтаа сайхан амарч биеэ суллах чадвартай. Тэдний толгойд хэн нэгнээ хуурах тухай бодол төрөх ч үгүй, тэд чинь нэгэн бие болчихсон улс.
8. Арслан болон Нум
Энэ хос – оюун ухаан болон сэтгэлийн харилцаагаар холбогдсон. Зөвхөн өөрсдийнхөө харилцааг амжилттай босгоод зогсохгүй найз нөхдөдөө ч босгоход нь тусална. Яг л гэр бүлийн сэтгэл зүйчид гэсэн үг.
9. Мэлхий болон Загас
Хоорондоо танилцаж байсан үеийг тэд бүхэл бүтэн түүх болгон ярьдаг. Харилцаагаа яаж босгосныг нь ч хүмүүс сонсох дуртай. Тэдний харилцаа яг л сансар огторгуйн түвшинд гэх үү дээ.
10. Үхэр болон Мэлхий
Бие махбодь болон сэтгэл зүйн хувьд тэд гайхалтай төгс харилцаа тогтоож чадна, бие биенээ бүрэн ойлгож байнга тусалж дэмждэг хос. Хэдий хэр урт хугацаанд цугтаа байна төдий чинээ харилцаа батжина.
11. Хонь болон Бумба
Авантюрист хос гэж зоригтой хэлмээр байна. Тэдэнд хэзээ ч уйтгартай байхгүй яагаад гэвэл тэд цугтаа эрсдэл хүлээж шинэ адал явдалд гарахад бэлэн. Үүнд муу зүйл юу ч байхгүй нь ойлгомжтой.
12. Загас болон Үхэр
Мөрөөдөмтгий Загас бат суурьтай Үхрээс толгой түших ханиа гэж бодож явдаг, ингээд л бат бөх харилцаа үүсэж эхэлнэ. Тэд яг л төрсөн мэт бие биенээ ойлгоно.
13. Арслан болон Хонь
Тэд уран бүтээлч сэтгэлгээтэй хос. Амьдралын сонирхол дүүрэн, эрч хүчээр баялаг. Яг л асаж байгаа гал шиг тэд цугтаа бие биенээ дэмжиж тусалж явна.
14. Охин болон Матар
Охины шулуун шударга, зорилгодоо үнэнч зан чанар, харин Матрын буурь суурьтай, ажилч хичээнгүй чанар нь санхүүгийн баялаг авчирч өгнө, бие биенээ нөхөж тэд аз жаргалтай гэр бүл босгох ажээ.
15. Нум болон Бумба
Тэдний амьдралын үнэ цэнэ, үзэл бодол нь нэг. Тэд – мөрөөдөгчид бөгөөд уран илтгэгчид. Тэд цугтаа байхад ямар ч мөрөөдлийг хэрэгжүүлж чадна. Хосууд ийнхүү бие биенээ нөхөж, эрч хүчээр сэлбэж явах ажээ. Таныг аз ивээж хайртай хүнтэйгээ учраасай гэж хүсэж байна.
“Хаадын тоглоом”-ын төгсгөлийн бүлэг гарахыг хуруу тоолон хүлээж буй кино хорхойтнууддаа зориулан дараах сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Өөрийнхөө төрсөн ордоор шинжиж аль шидэт дүр болохоо мэдэхийн сацуу кинотой холбоотой зарим нэг мэдээллээ сэргээн санаарай.
Хонь (3 сарын 21 – 4 сарын 19): ЛУУ
Хонины ордны үндсэн махбодь нь “гал” юм. Тиймдээ ч энэ ордныхон хамгийн эцэж цуцашгүй сэтгэлийн тэнхээтэй хүмүүс байдаг. Мөн Хонины ордны өөр нэг гол шинж бол эрх чөлөө, эзлэн түрэмгийллийг хүсдэг байдал юм. Тиймээс тэднийг хамгийн сайн илэрхийлэх дүр бол гал дүрэлзүүлсэн луу!
Үхэр (4 сарын 20 – 5 сарын 20): ВЕЙРДВҮҮД МОД
Үхрийн ордны хүмүүс бие даасан, хариуцлагатай, даруу төлөв зантай байдаг. Түүнчлэн хорвоо ертөнцийг бодитоор хардаг, хашир, амьдралын ухаантай. Эдгээр шинжийг агуулсан дүр бол Вестеросын үхэшгүй мөнх Вейрдвүүд мод. Үхрийн ордны хүмүүсийн өөр нэг авууштай тал нь өөрийн хайрладаг зүйлсэд бүх оршихуйгаа ч зориулж чаддаг, зорьсон зүйлээсээ хазайдаггүй чанар юм.
Ихэр (5 сарын 21 – 6 сарын 20): ГУРВАН НҮДЭТ ХЭРЭЭ
Ихрийн ордод төрөгсөд маш өндөр мэдрэмжтэй, үргэлж мэдлэгт тэмүүлж байдаг болов ч нөгөө талаас хоёрдмол зан чанартай, хамгийн их хувирамтгай хүмүүс юм. Яг л гурван нүдэт хэрээ шиг. Үндсэн махбодь нь “агаар” бөгөөд бүх талын мэдлэгтэй, дасан зохицох чадвар өндөр. Гэвч амиа бодсон, аар саар зүйлд ач холбогдол өгдөг, шазруун зан ихрийн ордныхонд бас байдаг.
Мэлхий (6-р сарын 21-ээс 7-р сарын 22): ВАРГУУД
Варгууд бол амьтантай холбоо тогтоож, тэдний нүдээр аливааг харах чадвартай. Харин мэлхийн ордныхон сэтгэл хөдлөлөө гүнзгий мэдэрч, чухал бөгөөд бодит үнэнийг олж харах чадвартай юм. Ийм ч учраас бусдын зовлонг ойлгож, хуваалцаж чаддаг. Тэд өөрийнхөө тухай бусдад ярих дургүй, түүний санаа бодолд нэвтрэх тун хэцүү. Магадгүй энэ чанар нь мэлхийн ордныхныг Варгууд төстэй гэж бодоход хүргэж болох юм.
Арслан (7-р сарын 23-аас 8-р сарын 22): УЛААН ШУЛАМ
Улаан шулам бол хүчирхэг, дур булаам дүр. Түүний дүр төрх гал, нарыг эрхгүй санагдуулна. Эдгээр нь арслангийн ордны үндсэн махбодь, эзэн гариг юм. Арслангийн ордныхон өөрсдийгөө ертөнцийн төв гэж боддог, бүхний тэргүүнд явж, удирдан чиглүүлэхийг хүсдэг. Нөгөөтэйгүүр энэ орд гэрэл, бардамнал, хүч чадалтай гүнзгий холбогддог тул Улаан шуламтай тэднийг зүйрлэхэд буруудах зүйлгүй.
Охин (8 сарын 23 – 9 сарын 22): ДЭЛТ ЧОНО
Охины ордныхон бол сайн хамгаалагч, халамж анхаарал тавигчид юм. Тэд гүнзгий дурлаж, хайрласан хүмүүсээ бусдаас илүү халамжлан, хамгаалдаг. Мөн эргэн тойрны хүмүүсээ аз жаргалтай байлгахын тулд жижиг гэлтгүй зүйлд анхаарал хандуулж, хэнийг ч ардаа орхидоггүй. Яг л Старкуудын бэлгэ тэмдэг дэлт чонотой адил.
Жинлүүр (9 сарын 23 – 10 сарын 22): ҮХДЭЛҮҮДИЙН АРМИ
Жинлүүрийн ордны хүмүүс харилцаандаа тэнцвэр, нийцэл зохицлыг бий болгохын тулд бүхнийг хийдэг. Гэлээ ч буулт хийхдээ мөн үзэл бодлоо өөрчлөхдөө амархан. Тэр сэтгэлийн тэнхээ багатай, тэдэнд “үгүй” гэж хэлэх нь хэцүү байдаг. Шунал, дур хүсэлд амархан автдаг. Энэ чанараараа үхдэлүүдийн армитай төстэй байж мэдэх юм. (Эсрэг талын дүрээр тодорсондоо гомдоогүй биз дээ?)
Хилэнц (10 сарын 23 – 11 сарын 21): ВАРЛОК (шидтэн)
Хилэнц бол хамгийн хүчирхэг ордуудын нэг. Энэ ордынхон нарийн зөн билигтэй, эрч хүчтэй, шийдэмгий байх нь элбэг. Хүссэнээ авахын тулд юу ч хийж мэдэх хилэнцүүдийг Варлокуудтай адилтгахгүй бол өөр юутай харьцуулагдана гэж?
Нум (11 сарын 22 – 12 сарын 21): ХАР СҮҮДЭР
Нумын ордныхон бусдад захирагдах, хавчигдан гадуурхагдах дургүй хүмүүс. Мөн эрх дураараа байх дуртай тул хязгаарлагдмал зүйлийг үзэж яддаг. Хүнд нөхцөл байдлаас ч туйлын амархан гарч чаддаг тэднийг Мелисандрагийн төрүүлсэн хар сүүдэртэй адилтгажээ.
Матар (12 сарын 22 – 1 сарын 19): ЦАГААН АЛХАГЧИД
Матрын ордынхон бол нисэж буй ялааг ч өөрийн торондоо оруулах чадвартай аалз лугаа ухаантай, тэсвэр хатуужилтай хүмүүс. Үүнээс гадна хүмүүст тусалж, авахаасаа илүү өгдөг. Асар их тэвчээртэй тул бүх бэрхшээлийг даван туулж, алхам алхмаар зорилгодоо хүрдэг. Тэднийг юу ч тээнэгэлзүүлж, ухрааж чадахгүй. Бүтэн 7 бүлгийн турш тууштайгаар үхдлүүдийн армийг бий болгож, долоон хаант улсыг эрхшээлдээ оруулахаар тэмцэж буй цагаан алхагчид бол яалтачгүй матрын ордныхон мөн шүү.
Хумх (1 сарын 20 – 2 сарын 18): НҮҮРГҮЙ ХҮН
Хумхын ордныхон сул дорой бас хүч чадалтай. Тэдний дотор бурхан ч бий буг ч бий. Мөн тэд хэнтэй ч адилхан байхыг хүсдэггүй. Энэ бол хурц ухаантай, алс хэтийг харж чаддаг хүмүүсийн шинж тэмдэг юм. Тэднийг хамгийн сайн илэрхийлэх дүр бол “нүүртэй” олон бурхдад үйлчилдэг нүүргүй хүн юм.
Загас (2 сарын 19 – 3 сарын 20): ОЙН ХҮҮХДҮҮД
Загасны ордныхон нэг төлөөс нууцлаг, байнга өөртэйгөө зөрчилдөж байдаг боловч нөгөө талаас цэцэн мэргэн, асар их зөн билигтэй хүмүүс юм. Мөн тэд сүнсийг жинхэнэ бодитой хэмээн итгэж, далд нууц амьдралыг илүү гүнзгий ойлгоно. Энэ онцлог шинжүүд нь тэднийг ойн хүүхдүүдтэй адилтгахад хүргэжээ.
ub.life
ХОНЬ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Санхүү, мэргэжил карьерийн хувьд энэ сар тун ээлтэй болж өнгөрнө. Ялангуяа урлаг, мэдрэмж, гоо зүйн талын ажил эрхэлдэг бол хайр, баяр баяслыг л бүхэл сарын турш мэдрэх аж. Хэрвээ ажиллах эрч хүч чинь буураад байвал энэ нь хэт завтай байгаагийн л илрэл гэж ойлгоорой. Энэ сард чиний сэтгэлийг гарцаагүй хангалуун байлгах зүйлст аялал, амралт, сургалт болон холын зайнаас ажлаа хийх орж байна. Юу чамд хөрөнгө оруулалт болж чадахыг сайтар тунгаагаарай.
Гэр бүл, хайр дурлал: Хамтдаа удаан хугацааг өнгөрөөсөн, нийлэмжээ нэгэнт тодорхойлчихсон хосын хувьд хоёул зорилгоо сайтар санаж, хамтрагчийнхаа туршлага болон боломжийг нь заавал харгалзан ирээдүйгээ төлөвлөх хэрэгтэй. Ганц бие хүмүүс олон хүний анхааралд өртөх боловч энэ сард хайр дурлалын харилцаанд яарах хэрэггүй. Таны болчимгүй үйлдэл нөгөө хүндээ буруу ойлголт төрүүлж, хөнгөн хийсмэр мэт сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжлоорой.
Эрүүл мэнд: Амралт, агаар салхинд гарч эрч хүчээ сэргээснээр сэтгэл санаа өөдрөг байж, бие хөнгөрнө. Энэ сард эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт байхгүй боловч харшил, ядаргаанаас сэрэмжлээрэй.
ҮХЭР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Өөр мэргэжлээр мэргэшихийн тулд сургалтанд хамрагдах, гадаад руу томилогдох, аялах магадлал өндөр байна. Орлогын хувьд асуудалтай талууд арилж, хөрөнгө орж ирэхэд маш таатай нөхцөл бүрдсэн байна. Гэхдээ хөндлөнгийн нөлөө болчимгүй үйлдлээс болж санхүүгийн алдагдалд орж болзошгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн асуудлаар хууль хяналтын байгууллагаас авах гэсэн тусламжаа авч чадна.
Гэр бүл, хайр дурлал: Хайр сэтгэлийн харилцаа туйлын эмзэг байна. Салах эсвэл үл салах нь таны гаргасан шийдвэртэй нягт холбоотой байх тул амьдралаа авч үлдэх эсэхэд таны ухаан л мэднэ. Хайрттайгаа зугаалах, болзох зэргээр удаан хугацаанд хөндийрсөн харьцаандаа салхи оруулж услаарай гэж оддын байрлал сануулж байна. Гэр бүлийн харьцаагаа сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Ингэхдээ бие биентэйгээ илэн далангүй ярилцаж, үл ойлголцлыг арилгах хэрэгтэй.
Эрүүл мэнд: Таргалалт, сэтгэл санааны хямралтын талаар бодох ч шаардлагагүй болтлоо тогтмол хөдөлгөөн хийж, сайн унтаж амарч, эрүүл хооллоорой. Мөн өөрийгөө тайвшруулах аргуудад суралцаарай.
ХАМТАТГАХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрч хүч, урам зориг нэмэгдэж, идэвхтэй санаачилгатай байх шинэ сар эхэллээ. Ажил хэрэгт гэнэтийн өөрчлөлт гарч том боломжийг нээх төлөвтэй байна. Харин ажлаа хойш тавин залхуурах нь амжилтаас тань чангаах болно гэдгийг санаарай. Учир нь энэ сар танд олон сайхан боломжийг нээж өгөхийн зэрэгцээ санхүүгийн хувьд ч таатай байна гэдгийг од эрхэс зөгнөж байна. Од эрхэсийн зөгнөсөн таатай байдлыг хэрэгцээт зүйлээ худалдан авах, шаардлагатай хөрөнгө оруулалт татахдаа ашиглаарай. Санхүүгийн байдал хэвийн байх боловч хэтрүүлэн зардал гаргах хэрэггүй эс бөгөөс сарын сүүлээр санхүүгийн хямралд орно.
Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын шинэ харилцаа таны амьдралын хэмнэлд өөрчлөлт оруулна. Хавар, хайр нийлснээр та энэ сард хөнгөмсөг хөөрүү болох хандлагатай байна. Гэр бүлтэй хүмүүс орон сууц худалдаж авах, хүүхэдтэй болох сайхан мэдээгээр тавдугаар сарыг үдэх бололтой.
Эрүүл мэнд: Ажлын ачаалал, стресс, сэтгэл санааны хямралаас үүдэн хэтрүүлэн идэх нь олон өвчний суурь болж болзошгүй. Тиймээс хоолны дуршилдаа анхаарал хандуулахыг хичээгээрэй. Эрүүл агаарт гарч, спортоор хичээллэвэл тустай. Гэхдээ бэртэж гэмтэхээс болгоомжлоорой.
МЭЛХИЙ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхэд анхаарах үе. Өөрийгөө харуулах цаг нь ирж. Тодорхой зорилго тавьж түүнийгээ биелүүлэхэд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Энэ үед банкинд данс нээвэл их хэмжээний хадгаламжийн үүд нээгдэнэ. Санхүүгийн байдал маш сайн байна.
Гэр бүл, хайр дурлал: Хайр сэтгэл идэвхиж хосуудын харилцаа сайжирна. Амьдралын идэвхтэй хэмнэл нь танд эерэг энерги, эрч хүч бэлэглэнэ. Гэр бүлдээ та үүрэг хариуцлагаа хангалттай биелүүлж чадаж байвал таныг гэх дэмжлэг улам нэмэгдэнэ. Энэ нь таныг ажил хэрэг, бизнестээ амжилт олоход том түлхэц болно.
Эрүүл мэнд: Спортоор хичээллэж, зөв зохистой хооллож, дэмий зуршилд бүү автахгүй байхыг хичээгээрэй. Сэтгэл санаагаа тайван байлгах үүднээс өөртөө цаг гаргаж, санаа нийлсэн хүмүүстэй тогтмол харилцан яриа өрнүүлж байх хэрэгтэй.
АРСЛАН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил ихтэй, маш сайн ажиллах cap. Гадаад албан томилолт, аялал зугаалгаар явах зэргээр ажлын хоногууд зугаатай өнгөрнө. Мөнгө санхүүгийн хувьд сарын эхээр их хэмжээний мөнгө дэмий үрэгдэх юмуу алдаж гээх магадгүй тул болгоомжлоорой. Харин сарын сүүлээр хөрөнгө оруулалт нэмэгдэх эсвэл санхүүгийн байдал сайжрах боломж бүрдэнэ.
Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс хайр дурлал, түншийн харилцаандаа бие даасан байдлаа бэхжүүлж, өөрийгөө таньж мэдэх тал дээр илүү анхаарлаа хандуулаарай. Хосуудын амьдралд гүнзгий, хүчтэй өөрчлөлт гарна. Заримд нь таатай, заримд нь таагүй байхыг анхаараарай.
Эрүүл мэнд: Хоолны дэглэмээ сайжруулахад анхаараха хэрэгтэй. Сарын сүүлээр аливаа зүйлийн утга учир, философид ихээхэн анхаарал хандуулах бололтой. Өөртөө хэт ачаалал авахаас зайлсхийж, амралт, ажлаа зохицуулах хэрэгтэй.
ОХИН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил үйлс хэвийн байх болно. Албан тушаал дэвших, байр сууриа бэхжүүлэх боломжтой. Бизнес эрхлэгчид чухал түнштэй холбоо тогтоох магадлалтай. Бүх зүйлийг цаг тухайд нь хийхийг хичээгээрэй. Санхүүгийн байдал сайжрах бүрэн боломжтой ч бүх зүйл таны хичээл зүтгэлээс шалтгаална.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард ганц бие хүмүүсийг сэтгэл догдлуулсан харилцаа хүлээж байна. Гадаад төрхдөө анхаарснаар эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж чадна. Ойрын өдрүүдэд романтик адал явдал цөөнгүй тохиолдоно. Гэр бүлтэй хүмүүс харилцаагаа сайжруулах, тогтворжуулахад онцгой анхаарах хэрэгтэй. Гэхдээ зарим хүмүүс гэр бүлээс гадуур харилцаанд сэтгэл татагдаж мэдэх юм.
Эрүүл мэнд: иеийн байдал сайн байна. Бага зэргийн гэмтэл авах, хөнгөн ханиад тусах магадлалтай. Өөрөө бие даан эмчилгээ хийх хэрэггүй. Ямар ч тохиолдолд мэргэжлийн эмчид хандаарай.
ЖИНЛҮҮР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Аливаа чухал ажлыг бусдад найдан даатгалгүй өөрөө гардан хийх нь хүндрэлийг давах хамгийн зөв стратеги болно. Зарим хүмүүс назгайрч, өөрийн үүрэгт ажлыг бусдад тохохыг хичээнэ. Хариуцлагаас зайлсхийлгүй үүргээ биелүүлэх хэрэгтэй. Санхүүгийн байдал тогтвортой байна. Хөрөнгө оруулалт хийх, томоохон эд зүйл худалдан авахад таатай үе биш тул түр азна. Орлого тогтсон эх үүсвэрээс орж ирнэ. Сарын сүүлээр садан төрөл санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүнд амьдралыг нь үндсээр нь өөрчлөх романтик учрал тохионо. Ерөнхийдөө хөнгөмсөг хөөрүү болох магадлалтай тул буурьтай байхыг хичээ. Гэр бүлтэй үхрийнхэн шинэ байр сав худалдаж авах бололтой. Зарим нь гэртээ шинэ хүнтэй болно.
Эрүүл мэнд: Хоолны дэглэм барьж, хүнсний чанартаа анхаарах шаардлагатай. Ногоо жимс түлхүү хэрэглэ. Унтахын өмнө усанд орж, эрүүл агаарт салхилж ядаргаагаа тайлж байгаарай.
ХИЛЭНЦЭТ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил төрөл, мөнгө санхүүтэй холбоотой асуудалд шийдэмгий байх шаардлагатай. Санал болгоныг сайтар нягтлан шалгаж байж, шийдвэр гаргаарай. Орлого багатай ажлаас ч татгалзах хэрэггүй. Сарын сүүлээр дарга тань чухал ажил даалгана. Цаг заваа зарсаны хүчинд уг ажлыг амжилттай хийж гүйцэтгэнэ. Сарын эхээр орж ирэх мөнгө саатах боловч сарын дундаас хойш байдал тогтворжино. Итгэлтэй зүйлд л хөрөнгө оруулаарай. Санхүүгийн асуудлаар түншүүдтэйгээ муудалцахаас зайлсхийгээрэй.
Гэр бүл, хайр дурлал: Та олны анхаарлын төвд байна. Үнэхээр сэтгэлд нийцтэй нэгэн байгаа бол бат бэх харьцаа тогтооход болохгүй гэх зүйлгүй. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд сэтгэл санааны дарамтанд орж болзошгүй cap. Асуудлын гол нь таны түрэмгий авирт байгааг ойлгох хэрэгтэй. Ханьтайгаа эв зүйгээ хичээвэл танд л хэрэгтэй.
Эрүүл мэнд: Эрүүл байхын тулд ногоо, загасыг хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй. Унтахынхаа өмнө эрүүл агаарт гарч, ном унших зэргээр тархиа амрааж хэвшээрэй.
НУМ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Олон сонирхолтой ажилд гар бие оролцоно. Та бусдын хувьд үзэл санааны удирдагч нь болно. Харин бүх юмыг зэрэг хийхээр барьж авбал амжихгүй. Танд ямар нэгэн чухал төслийг хариуцуулна. Та бүтээлч хүн гэдгээ харуулаарай. Хамтран ажиллах ашигтай санал хүлээн авна. Хамтран ажиллах ашигтай саналыг хүлээж авсанаар мөнгөөр гачигдахгүй болно. Ажлыг их бага гэж ялгалгүй сэтгэл гарган хийвэл санхүүгийн хувьд хараат бус болно.
Гэр бүл, хайр дурлал: Хайртай хүнтэйгээ сайхан харьцаатай байж, цагийн ихэнхийг хамтдаа өнгөрүүлнэ. Зарим тань гэрлэх шийдвэр гаргана. Гэр бүлтэй хүмүүсийн тухайд хов жив, бусдын үгээр үг хийхээс болгоомжлоорой.Асуудлыг хүндрүүлэлгүй бага дээр нь шийдэхийг хичээгээрэй.
Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ халдварт өвчин, хоолны хордлогоос сэргийлээрэй. Мөн хувийн ариун цэврийг чандлан сахиж, хүнсний чанартаа анхаарах хэрэгтэй.
МАТАР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Санаачлагатай байх cap. Байгууллагынхаа ажил төрлийг сайжруулах санаа оноо төрвөл зоригтойгоор удирдлагадаа мэдэгдэж, хэрэгжүүлээрэй. Энэ нь байгууллагын зүгээс таны авьяас боломжийг зохих ёсоор үнэлэх боломжийг олгох юм. Мэдлэг чадвараа сайжруулахад тохиромжгой үе. Мөнгөтэй холбоотой асуудлыг бие даан шийдвэрлэх хэрэгтэй болно. Энд бусдаас тус эрэх хэрэггүй. Зарим тань илүү цагаар ажиллаж, орлогоо нэмэгдүүлнэ.
Гэр бүл, хайр дурлал: Гэнэтийн дурлалтай тулгарч болзошгүй. Таны шинэ хайрын эзэн хамт ажилладаг юм уу, найзлаад удсан нэгэн байх бололтой. Харин гэр бүлтэй хүмүүст хайр дурлалын харилцаанд олон асуудал, маргаан гарна. Гэр бүлээ эрхэмлэдэг бол хоосон хардалт, үл итгэсэн байдал гаргахгүй байхыг хичээгээрэй.
Эрүүл мэнд: Ядарсанаас үүдэлтэй хямрал нүүрлэнэ. Тиймээс ажил амралтаа хатуу чанд зохицуулж, сайтар амарч байхыг зөвлөе.
ХУМХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Хувиараа бизнес эрхлэгчдэд ээлтэй cap. Ажил хэргийн харилцаа холбоо бэхжинэ. Хүсэл мөрөөдөл, боломж бололцоо, авьяас чадвараа бусдад илэрхийлэн харуулахаас эмээх хэрэггүй. Удирдлагадаа шинэ санал санаачлагыг зоригтой дэвшүүлж болно. Шинэ мэргэжил эзэмших, мэргэшүүлэх сургалтанд хамрагдахад таатай. Орлого тогтмол орохын зэрэгцээ шагнал урамшуулал хүртэнэ. Гэхдээ ар гэртэй холбоотой зардал ихсэх болохоор тооцоотой байсан нь дээр.
Гэр бүл, хайр дурлал: Хувийн амьдралын хүрээнд сэтгэл догдлуулсан мөч олон тохионо. Ганц бие хүмүүс романтик мөрөөдөлд автана. Идэвхтэй эрэл хайгуул хийвэл ханиа олох боломжтой. Гэр бүлтэй хүмүүст амаргүй үе. Хамаатан, садан төрөлтэй холбоотойгоор хосын харьцаа хүндрэнэ. Тэд таны амьдралд хөндлөнгөөс дэндүү оролцоод байгаа юм шиг санагдаж болзошгүй.
Эрүүл мэнд: Жимс ногоог хүнсэндээ илүү их хэрэглээрэй. Явган аялал, хөдөлгөөнт хэв маяг эрч хүчээр цэнэглэж өгнө.
ЗАГАС
Ажил хэрэг, мөнгө санхүү: Өөрийгөө хөгжүүлэх сар. Хариуцлагатай үүрэг даалгавар хүлээж авах эсвэл том төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах ажлын санал ирэх бололтой. Зарим нэг саад бэрхшээл тулгарах ч өдөр бүр эрч хүчтэй байж, урдах ажлаа хийснээр эцэстээ та бүхнийг ялна. Өрсөлдөгч нар ажилд тань нэлээд саад бэрхшээл учруулахаар байна. Хэрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарна. Энэ мэт эдийн засгийн асуудал тайван байдлыг тань алдагдуулж, стресс үүсгэнэ.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард таны романтик зан чанар илүү илэрч гарна. Харин ганц бие хүмүүс хайрын эрэл хайгуулд гарахад бэлэн, энэ бол амжилтын тал нь. Зарим нь шохоорхсон хүнтэйгээ танилцаж чадна. Гэвч харилцаа нэг их удаан үргэлжлэхгүй. Хэтэрхий их юм бодож санаагаа зовоох хэрэггүй.
Эрүүл мэнд: Амьдралын суугаа хэв маяг, хөдөлгөөний дутагдалд орохоос сэрэмжлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, цусны эргэлтийн систем доголдох аюултай. Өөртөө цаг зарцуулж, эрч хүчтэй байж, эрүүл мэнддээ гойд сайн анхаарах хэрэгтэй гэж зөвлөж байна.
Эхнэр хүн гэдэг эр нөхрийнхөө ар талыг сайтар хариуцаж, хайр халамжаар дутаалгүй байхаас гадна үр хүүхдээ зөв зүйтэй хүмүүжүүлэх үүрэгтэй байдаг. Харин ямар ордны бүсгүйчүүд хүний сайн хань, хүүхдийн сайн ээж байж чаддаг бол? Ингээд та бүхэндээ сонирхолтой сонжоог хүргэж, өөрийгөө болон өрөөлийг сайн эхнэр байж чаддаг эсэхийг мэдэх боломжыг олгож байна.
1. Хонины орд
Тус ордны бүсгүйчүүд хүчирхэг, биеэ даасан хандлагатай байдаг. Тэд нөхрөөсөө олон зүйл хүсч, шаналгадаггүй бөгөөд бүгдийг өөрөө хийгээд сурчихсан тул их зантай байдаг аж. Мөн хонины ордны хосууд таарамж муутай байхаас гадна хоёул бардам, бусдаас хамааралгүй зан чанартай тул зөрчилдөөн ихээр үүсдэг. Хонины ордны бүсгүйчүүд өөрсдийн хийх ёстой зүйлсийг яг таг хийдэг боловч уян хатан чанар, зөөлөн энхрий байдал бага зэрэг дутмаг аж.
Хонины орд
2. Үхрийн орд
Тэд ихэвчлэн зөөлөн дулаан ааш зантай байхаас гадна бусдыг ашиглах тал дээр гаргууд, сэргэлэн бүсгүйчүүд байдаг. Нөхрөө ятгаж, өөрт ашигтай үйлдэл хийлгэхдээ чадварлаг бөгөөд тус чанар нь тэднийг амжилтад хүрэх түлхүүр болдог аж. Мэдээж эхнэрийн үүргээ онц сайн биелүүлдэг бөгөөд амьдралд хэзээ ч хөлөө алдахгүй байх сайн чанартай.
Үхрийн орд
3. Ихрийн орд
Ихрийн ордны бүсгүйчүүд бол эхнэрүүдэд үлгэр дууриалал болохуйц хамгийн сайн гэргий байж чаддаг. Нөхрөө халамжилж, үр хүүхдээ өсгөхөөс гадна ухаалаг, үнэт зөвлөгөөг ханьдаа өгч чаддаг даруу төлөв хандлагатай, ухаан мэдлэг арвинтай хүмүүс байдаг билээ. Хэнтэй ч арга эвээ олохдоо сайн тул тэднийг гэргийгээ болгосон эрчүүдийг азтайд тооцож болно.
Ихрийн орд
4. Мэлхийн орд
Тэднийг төгс гэргий хэмээн нэрийдэхэд гэмгүй. Хамгийн ухаалаг, үзэсгэлэнтэй, мэдрэмжтэй бүсгүйчүүд мэлхийн ордных байдаг бөгөөд тэдэнтэй ханилсан залуус тэнгэрийн хишиг хүртсэнтэй ижил гэнэ. Гэр бүлийг нэгдүгээрт тавьж, нөхрөө дэмжиж туслан, үр хүүхдээ зөв зүйтэй өсгөж хүмүүжүүлдэг төдийгүй үргэлж гоо сайхан харагдаж чаддаг олон төрлийн авьяастай, онцгой бүсгүйчүүд юм.
Мэлхийн орд
5. Арслангийн орд
Тус ордны бүсгүйчүүд ихэвчлэн бүх зүйлд анхаарлаа хандуулж чаддаг бөгөөд нэг ёсондоо амьдралаа авч явдаг юм. Нөхрөөсөө үл хамаарч, хамаг асуудалд гар бие оролцох төдийгүй нөхрөө хүүхэд шигээ л үзэж, байнга буруутгаж, зэмлэдэг байна. Гэвч тэд бусдад огт муу санадаггүй бөгөөд гэнэн цагаан цайлган сэтгэлтэй юм. Мөн тэд хамгийн сайн ээж байж чаддаг.
Арслангийн орд
6. Охины орд
Маш ухаалаг, мэдрэмжтэй бүсгүйчүүд охины ордонд мэндэлсэн байдаг. Тэдэнд мэдэхгүй зүйл гэж үгүй бөгөөд нөхрийнхөө хийх үйлдэл бүрийг тааж, худал хэлсэн ч тэр дор нь барих чадвартай. Энэ нь тэдэнд бурхнаас өгсөн гайхалтай чадвар бөгөөд үүнийхээ ачаар нөхөртэйгээ учраа олж, сайн сайхан амьдрах гүүрийг нь тавьж өгдөг байна. Гэвч тус зан чанараа хэтрүүлэх аваас бусдад төвөг удаж, хань ижлээ залхааж ч мэднэ. Үргэлж ухаантан мэт царайлж, зааж зааварлах нь таныг бусдаас тусгаарлаж, үргээж болохыг анхаараарай.
7. Жинлүүрийн орд
Гэр бүл нь халуун дулаан уур амьсгал, инээд хөөр дээр тогтдог. Харин тус ордны бүсгүйчүүд гэр оронг хамгийн гайхалтай, диваажин мэт өөрчилж чаддаг аж. Тэд гэрийн ажил, хоол хийхдээ сайн бөгөөд ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдсон бүхнийг сайн сайхан энерги, инээмсэглэлээрээ даван туулдаг гайхалтай хүмүүс юм. Түүнийг гэрт байхгүй үед өнөөх диваажин мэт өргөө хүйтэн хөндий балгас болон хувирдаг.
Жинлүүрийн орд
8. Хилэнцийн орд
Үзэсгэлэн гоо төрхөөрөө олныг алмайруулах чадалтай бүсгүйчүүд хилэнцийн ордных аж. Мөн тэд орондоо эр нөхрөө халамжилж, дээд зэргээр үйлчилдэг бөгөөд халуухан, дур булаам байдгаараа онцлог байна. Ганц бие байхыг илүүд үздэг тул, ихэвчлэн хожуу хуримаа хийх нь элбэг. Харин нэгэнт гэрлэсэн бол ханийгаа халамжилж, хайрлаж чаддаг. Зан чанар нь ихэвчлэн хурц, хүйтэн байдаг аж.
9. Нумын орд
Гал усыг хослуулан эзэмших чадвартай хосгүй бүсгүйчүүд хамгийн сайн гэрийн эзэгтэй байж чаддаг. Тэд жинхэнэ гэрийн эзэгтэй, айлын гэргий байхаас гадна элдэв асуудалд санаа тавьж, бүхнийг шийдвэрлэдэг байна. Хүн бүрийн ааш араншиг олж харьцаж, бүхнийг эв түнжин, зөв байранд оруулдаг тус төрлийн бүсгүйчүүд урт удаан аз жаргалтай гэр бүлийг цогцлоож чаддаг билээ.
10. Матрын орд
Хэзээ ч амьдрал сөхрөхгүй хүчтэй, чадварлаг бүсгүйчүүд юм. Тэд амьдралыг бүтээж бас бусниулж чадна. Ямар ч асуудлыг төвөггүй шийдэж, гэрийн ажлыг ч сайн хийхээс гадна нөхрийнхөө түшиг тулгуур нь болж өгдөг байна. Тус ордны бүсгүйчүүд ихэвчлэн хөгжилтэй зан чанартай байх бөгөөд үр хүүхдэдээ сайн найз нь болдог.
11. Хумхын орд
Барьсан тавьснаа мартаж, бага зэрэг уймраа болоод элдэв асуудалд дарагдах боловч энгүй сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд хумхын ордных байдаг. Эхнэрийн тухайд гэрийн ажил, хоолыг гаргаахгүй хийж, үр хүүхдээ сайн өсгөх боловч өөртөө итгэлтэй байдал дулимаг бөгөөд сайхан сэтгэл, даруу байдлаасаа болж бусдад ашиглуулж, дээрэлхүүлэх хандлагатай байдаг аж.
12. Загасын орд
Тэдний юу бодож, яахыг хүсч байгаа нь тодорхойгүй. Үнэхээр нөхөртөө хайртай эсэх, энэ амьдралдаа аз жаргалтай байгаа эсэх гэхчлэн бүх зүйлс нь нуугдмал, нууцлаг байдаг аж. Тус төрлийн хүмүүстэй учраа олж амьдарна гэдэг бага зэрэг төвөгтэй боловч нэгэнт сайн таньж мэдэн, агуу хайраар нэгнээ тэтгэх аваас танийг хэзээ ч орхиж, ганцаардуулахгүй байх сэтгэлийн хаттай билээ.
Хонь
Xүчтэй зан чанартай, гуйвшгүй хүсэл мөрөөдөлтэй нэгэн. Романтик бөгөөд ямар ч нөхцөлд урьдчилан таамаглах боломжгүй бүсгүй юм. Тэд сониучирхаж эсвэл өөрчлөлтийг эрэхдээ шинэ хайр дурлалтай учирдаг. Гэрлэсэн үедээ үүнтэй адил шалтгаанаар нууц амрагтай болдог. Тэд “харанхуй өрөөнд тод гэрэл асах” дүрмийн дагуу бусдын анхаарлыг өөртөө татдаг. Бүх хайрсан далавчтанууд түүний гэрэл рүү хошууран дайрдаг.
Тэд илэн далангүй, шулуун шударга, идэвхтэй улс. Хэрэв ямар нэг зүйлийг хүсвэл шууд л үйлдэл хийж эхэлдэг. Эмэгтэйчүүдийн ямар ч заль мэх хэрэглэлгүй байгаагаараа л байж амжилт олдог. Тэр таалагдах таалагдахгүйгээ нуудаггүй. Тэд хайраа түрүүлж илчилж чадна. Сул дорой эрчүүд тэдэнд дэнгийн эрвээхий гэрэл рүү тэмүүлдэг шиг л тэмүүлнэ. Харин хүчирхэг залуус түүний төлөө тэмцэх хэрэгтэй гэдгийг сайн мэддэг.
Эмэгтэй Хонь феминист байж болно, эрэгтэй хүнийг үзэн ядагч байж болно, гэвч хэзээ ч хоёр нүүр гаргадаггүй. Түүнд хэтэрхий их ажил үүрэг бас хүсэл бий. Хонь бүсгүй Хонь залуутай гэрлэх нь түгээмэл үзэгдэл. Хонь бүсгүй Арслан, Нумтай гэрлэж болно. Тэдний харилцааны нэг дутагдалтай тал нь: хурдан ноцож хурдан унтардаг. Мэдээж хэрэв сүйт залуу түүний эхнийх биш бол энэ гэрлэлт амжилттай байх болно. Хонь бүсгүй Ихэр, Хумх, Жинлүүртэй гэрлэвэл хэл амаа амархан ололцоно.
Эр нөхөр нь түүний найз, хамтрагч, хос нь байх болно. Матар, Мэлхий гэрийн ажлын хагасыг өөр дээрээ авахыг зөвшөөрсөн тохиолдолд гэрлэлт бүтэмжтэй байх болно. Охин, Загас, Хилэнцийн гэрлэлтийг хоёр үгээр тайлбарлах боломжгүй. Тэд гэрлэх нь ховор ч гэрлэдэггүй гэсэн үг биш. Хонь эмэгтэй хайрлах үедээ сайн ээж, үнэнч эхнэр байж чаддаг. Учир нь тэд нөхөр, гэр бүл, гэрлэлт гээд бүх зүйлээ үргэлж хамгийн сайнаар төсөөлдөг. Энэ эмэгтэй өөрийнхөө, нөхрийнхөө, хүүхдийнхээ, гэр бүлийнхээ төлөө бат зогсож чаддаг.
Тэрээр гэрийн эзэгтэй, гэрийн гэрэл гэгээг хамгаалагч. Үзэсгэлэнт Хонь бүсгүйг дэргэдээ байлгах хэцүү. Нэгдүгээрт тэмцэл, хоёрдугаарт түүнд үргэлж таарч тохируулах шаардлагатай байдаг. Хэрэв залуу тэнэг биш л бол түүнийг амар тайван байлгаж эрх чөлөөтэй байх боломжийг олгож байх хэрэгтэй. Үгүй бол Хонь асуулгүйгээр өөрөө өөртөө чөлөө өгнө. Хонь эмэгтэйд бүх зүйлийн төв гэдгээ мэдрэх хэрэгтэй байдаг. Тэрээр хүссэндээ хүрч чаддаг, эрэгтэй хүнийг ч ялж чаддаг. Түүнд заавал итгэж шударга байх хэрэгтэй. Түүнтэй жижиг асуудлаар тогтмол маргалдаж байх шаардлагатай байдаг. Энэ нь тэдний гэрлэлтэд амт оруулж цус хөрөх боломж олгодоггүй. Хонь эмэгтэй ажил, харилцаа холбооноос гадна хувцсаараа ч бас тэмцэлддэг. Гэхдээ ерөнхийдөө бол түүнд хүн юу өмссөн байгаа нь чухал биш харин тэр хүн ямар хүн бэ гэдэг нь чухал байдаг.
Үхэр
Хартай, нөхөртэйгөө өөрийн өмч мэт харьцдаг. Араар тавилтыг уучилдаггүй, дүрэм журмыг ягштал биелүүлдэг нэгэн. Тэд маш зөрүүд. Эмэгтэй Үхрүүд амьдралын огцом эргэлтээс айдаг. Тэд итгэл найдвартай, бүх амьдралаа зориулах залууг л хайдаг. Тэд эрчүүдийн дан ганц амлалтууд, ирээдүйн сайн сайхны төлөөх үйлс бүрт хууртагдахгүй гэдгийг сана. Үхэр эмэгтэй гайхалтай найз, сайн гэрийн эзэгтэй, үнэнч эхнэр, хариуцлагатай ээж байж чаддаг.
Энэ авьяас төрөхөд нь л түүнд заяагдсан юм. Мөн тэрээр хэрхэн хуримтлуулж, хадгалах, хамгаалах, тайтгаруулах мөн нөхөртөө урам зориг өгөхийг мэддэг. Тэдэнд эршүүд, найдвартай, зоригтой эрчүүд таалагддаг. Тэрээр яг л гэр бүлийн амьдрал, хайр дурлалын төлөө төрсөн мэт хүмүүс юм. Эмэгтэй үхэр гэрт тав тухыг авчирна. Үхрийг Арслан, Хонь, Ихрүүдтэй гэрлээд хэрэггүй гэдгийг түрүүлээд хэлчихье. Учир нь гэр бүл салалтын статистик судалгаагаар харамсалтай нь дэндүү их салалт бүртгэгдсэн байдаг. Хумхтай гэрлэвэл хамгийн тохиромжтой. Өөр жишээ ч бий. Үхэр эмэгтэй өөртэйгөө адил ордны эрэгтэйтэй гайхалтай зохицдог.
Тэд эмэгтэй зүрхтэй ч эрэгтэй ухаантай. Тэд эрэгтэй логикийг сайн ойлгодог. Тэдэнд бүхнийг үгээр ойлгуулж болно. Гэвч тэдний хоёрдмол зан чанар нь бие биетэйгээ сөргөлдөн үр дүнд нь тэднийг ихээр бухимдуулдаг. Эмэгтэй Ихрүүд хүйсийн харилцаа болон гэрлэлтийн харилцаанд хөнгөн ханддаг. Ихэр эмэгтэй хамгийн тохиромжтой хүнээ олтлоо маш олон төрлийн эрчүүдтэй харилцаж үзэхэд бэлэн байдаг. Тэд хүмүүстэй хэл амаа амархан ололцдог, хөгжилтэй, амьдралын идэвхтэй, хурц ухаантай, адал явдалд дуртай. Тиймээс Ихрийн ордныхон нөхөртөө эхнэр байхаас гадна нууц амраг, эзэгтэй, сайн найз, удирдагч нь байж чаддаг.
Тэд өөрийн хүчээр хүссэн зорилгодоо хүрэхийг илүүд үздэг. Тэд азанд найдаж суудаггүй. Ихэр бүсгүйчүүд аз жаргалынхаа төлөө юутай ч тэмцэлдэхэд бэлэн байдаг. Тэд чихээрээ дурладаг. Шинэ содон зүйлээс хоцрохыг хүсдэггүй. Тэднийг ер бусын, хачирхалтай үйлдлүүд мөн анхаарал халамж татдаг. Тэд зочин, аялал гээд янз бүрийн юманд л дуртай. Тэдэнтэй байхад уйдахгүй, тэд өөрсдөө ч уйдах дургүй хүмүүс. Ихэр эмэгтэйчүүд зурхайд ямар нэг үнэн зүйл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч ханиа бол өөрсдөө л сонгоно гэж боддог.
Гол нь залуу ухаалаг, тууштай байх хэрэгтэй… Энэ тохиолдолд л харилцаа амжилттай байх болно. Ихрүүдэд хамтрагчтайгаа сэтгэл санааны гүнзгий холбоо тогтооход хэцүү байдаг. Тэд хүсээгүйдээ тэгдэг юм биш. Тэд зүгээр л юуны тухай яригдаж байгааг ойлгодоггүй. Эмэгтэй Ихрүүд өөрийн давуу болон сул талаа сайн мэддэг байх хэрэгтэй. Ихрийн хамтрагчид гэж хэлэхэд, хайртай бүсгүйгээсээ чадахгүй зүйлийг нь нэхэх нь дэмий зүйл юм шүү гэдгийг сануулчихая.
Эмэгтэй Ихэр адил ордны хүнтэйгээ амархан ойлголцдог. Тэд Хоньтой хурдан хос болцгоодог ба хамтдаа хөгжилтэй байх болно. Ихэр, Матар хоёрын харилцаа аяндаа хөгжиж бие биенийхээ сул талыг нээж чаддаг. Ийм хосуудын бизнесийн харилцаа амжилттай байдаг. Усны элементтэй холбоотой ордны залуутай гэрлээд хэрэггүй гэдгийг сануулмаар байна. Энэ нь ухааны логик болон логикгүй мэдрэмж хоёрын тэнцвэргүй байдлыг үүсгэж үл ойлголцол болон гомдлоор л дуусдаг юм.
Нуухыг оролддог ч тэд нарийн мэдрэмжтэй мэдрэг хүмүүс. Гэрлэлтийн тухай сайн мэддэг бөгөөд гэр бүлийн амьдралын төлөө төрсөн гэж хэлж болно. Төрөл бүрийн нийгмийн дүрийг өөр дээрээ авч чадах ч хэзээ ч хувийн амьдрал болон гэр бүлийн сайн сайхныг золиослохгүй. Нөхрөө маш анхааралтай сонгодог. Эмэгтэй Мэлхий ихэвчлэн толгойгоороо боддог, баримт дээр тулгуурладаг, нарийн зүйл дээр анхаарал хандуулдаггүй эрчүүдэд нууцлаг санагддаг.
Эмэгтэй Мэлхий гэрлэлт, гэр бүл, эд хөрөнгө, орон байрны асуудал зэрэг амьдралд гарах бодит байдалд туршлагатай ханддаг.
Мэлхий өөрийн эмэгтэй гариг болох Сарны нөлөөнд захирагддаг. Сар тэдний чухал зан чанарыг өгдөг. Тэд амар амгалан, эв нэгдэл, гэр бүлийн уламжлал, үнэт зүйлсийг дэмжигчид юм. Тэд хатуу ширүүн байдлыг – хайр халамжтай, оюун ухааныг – мэдрэмжтэй хослуулж чаддаг. Сайн, халамжтай ээж, итгэлтэй эхнэр юм. Тэдний хувьд гэр бүл, гэр орон ихэвчлэн эхний байранд зогсдог. Эмэгтэй Мэлхий амьдралаас болон хамтрагчаасаа юу хүсэж байгаагаа сайн мэддэг. Мэлхийн ордны бүсгүй найдаж болохоор, түүнийг хамгаалж чадахаар нэгнийг сонгодог. Тиймээс тэд хүчирхэг эрчүүдийг сонгох нь элбэг. Ихэр, Жинлүүр, Хумх тэдний сэтгэл хөдөлгөм амьдралыг ойлгож чаддаггүй. Харин Хонь, Арслан, Нум тэдний алхамыг тайлбарлаж чаддаггүй.
Ихэрхүү зан Эмэгтэй Арслан хайр, секс, гэрлэлтийн ялгааг маш сайн ойлгодог. Эмэгтэй Арслан эрэгтэй хүнтэй харилцаа хурдан тогтоодог ба тэр даруйдаа залуудаа өндөр шаардлага тавьж эхэлдэг. Арслан бүсгүй эрэгтэйн цус, мэдрэлийг гэмтээн байж тулалдан эхний байранд ордог. Хүссэндээ хүрээд Эмэгтэй Арслан тайвширдаг. Тэдний дайчин чанарыг үл харгалзан бид түүнийг сайн сайхныхаа төлөө тасралтгүй тулалдаж чадахгүйг мэднэ.
Эмэгтэй Арслан зугаа цэнгэл, эд баялаг, өндөр албан тушаал болон хүмүүсийг удирдах дуртай. Бусдын анхаарлын төвд эсвэл удирдах албан тушаалд байх нь их таалагддаг. Тэрээр прагматик, реалист, эрч хүчтэй, ихэрхүү зантай. Эмэгтэй Арслан өөрийгөө, гэр бүлээ, амьдралаа хамгаалж чадна. Хүүхэдтэй болох бодолтой бол Арслангууд хүүхэдтэй хэрхэн харилцаж байгаа нь баталгаа болж өгдөг. Дотоод эрч хүч, хүсэл тэмүүллээ Арслан зөвхөн гэр бүлдээ зарцуулж чаддаггүй учир гэртээ байхаас илүү ажил төрөл, спорт гээд гэрээс гадуур хаана ч идэвхтэй байдаг.
Тэрээр ихэвчлэн нөхрөө атгадаг ба гэр бүлийн бүх ажлаа гартаа авдаг. Дүрмийн дагуу бол ингэж л аз жаргалгүй гэр бүл үүсдэг юм шүү дээ. Эмэгтэй Арслан нэг бол хүчтэй, эрх мэдэлтэй, эд баялагтай залууг сонгодог нөгөө бол удирдахад амархан нэгнийг сонгодог. Тэд зүрх сэтгэлийн дуудлага эсвэл олон аашнаасаа болж гэр бүл зохиодоггүй. Тэд хувийн ашиг сонирхол, тав тухаас гадна харилцаа холбоо амархан тогтоодог. Өөрийгөө хүндлэх чанар нь түүнийг ямар ч нөхцөл байдлаас гарахад тусалдаг. Хэрэв ийм эмэгтэй агуу дотоод үзэл санаатай бол ямар ч нийгмийг чимж чадна.
Шулуун зантай. Энэхүү үлгэр дуурайлал болсон эзэгтэй хөдөлмөрч, хямгач, хичээнгүй нэгэн бөгөөд бусдад үргэлж туслахад бэлэн байдаг. Бодит байдал тэдэнд дэмий зүйл хийж цаг үрэх хэрэггүй гэдгийг ойлгуулдаг. Эмэгтэй Охин алдар нэр карьер хөөхөөр хошуурдаггүй бөгөөд гэр бүл болон аз жаргалын төлөө нийгмийн харилцаагаа тасалж чадна. Тэд хүүхэдтэй болохыг тэгж их хүсдэггүй ч хүүхэдтэй болвол хамаг бүхнээ зориулдаг.
Эмэгтэй Охин нэг бол хэтэрхий нямбай нэг бол хэтэрхий замбараагүй байдаг. Тэд ихэвчлэн гэр орноо гайхалтай цэгцтэй байлгадаг ба гэр доторх дүрэм журмын дагуу амьдардаг хүмүүс юм. Эмэгтэй Охин даруу төлөв зантай, заримдаа шийдэмгий бус байдаг. Хайр дурлалаа нарийн төлөвлөдөг ч ажил хэргээ урсгалаар нь явуулдаг. Тэд сэтгэл санааны нарийн зохион байгуулалттай учир болгоомжгүй үгээр амархан гомдоож болно.
Охин зүрхэндээ итгэдэг шиг ухаандаа итгэдэг. Тиймээс бусдыг өөрөөсөө илүү ойлгож чаддаг. Улмаар түүний хүсэл болон бодит байдлын дунд зөрчил үүсдэг ба сэтгэл зүйн асуудлаасаа салахын тулд тэрээр үргэлж завгүй байж, бусдыг халамжилж, хариуцлага үүрч байдаг. Эмэгтэй Охин даруухан, ичимхий, гэвч үүнийгээ ихэвчлэн мартчихдаг. Охин өөрийн шаардлага болон төсөөлөлд нийцсэн хүнийг л нөхрөө болгодог. Тийм учраас л эрчүүдэд сэтгэл дундуур байдаг.
Түргэн, эелдэг, ширүүн, хатуужилтай, дайчин чанартай. Тэд ихэвчлэн үзэсгэлэнтэй, гоолиг биетэй, сэтгэл татам хүмүүс байдаг. Тэдэнд их зан болон бага сэтгэл хөдлөл толгой дараалан заяагдсан байдаг. Тэд өөрийгөө өндрөөр үнэлдэг ба хялбар амьдралаар амьдрахыг илүүд үздэг. Тэд тав тухтай ярилцаж суух дуртай. Жинлүүр биеийн болон сэтгэлийн ачааллыг даах чадваргүй. Ирээдүйн нөхөр нь үүнийг мэдэж байх хэрэгтэй ба хайрт бүсгүйгээ гэнэтийн өөрчлөлт, бэрхшээлээс хамгаалж байгаарай.
Тэрээр үнэхээр гоо үзэсгэлэнтэй боловч танд хүйтэн хөндий нэгэн шиг санагдаж магадгүй. Энэ нь түүнийг цасан хатантай адил харагдуулдаг. Тэдний гоо үзэсгэлэн хүн бүрт таалагддаг. Түүний эргэн тойронд үргэлж эрчүүд эргэлдэж байдаг. Тэрээр нөхөрлөл, тав тухыг хайр дурлалтай андуурдаг. Тэд багаасаа л амьдралд эрт хөл тавьдаг. Нөхрөө өөрөө сонгодог ба нэг бус удаа гэрлэдэг аж.
Мэдрэмжтэй, нууцлаг, даруухан, уян хатан, энхрий бүсгүйтэй учирлаа гэж бүү хуурт. Медаль бүр хоёр талтай байдаг. Таны сайхан хүүхэлдэй өөрийгөө хамгаалж чаддаг нэгэн. Тэд хүчтэй зан чанартай, зөөлөн сэтгэлтэй, тодорхой зорилготой. Өөрийг нь гомдоохыг зөвшөөрөхгүй. Тэрээр хувийн амьдралдаа сэтгэл хөдлөл ихтэй, романтик ч гэлээ энэ түүний ажил мэргэжилд огтхон ч саад болдоггүй.
Эмэгтэй Хилэнц эмэгтэйлэг зан чанарынхаа хажуугаар тэвчээртэй чадвараа харуулж чадна. Тэрээр өөрийн эрч хүчээ гэрийн ажилд зарцуулах дуртай. Ийм төрлийн эмэгтэйчүүд тусгай зөн совин, мэдрэх чадвартай байдаг. Хилэнц өөрийн сонголтоо зөнгөөрөө мэддэг. Тэрээр ирээдүйд хостойгоо ямар байхыг урьдчилж харсны дүнд залуугаа сонгодог. Тэд эрэгтэй хүнийг буруу таньдаггүй. Хилэнцүүд галзуурмаар хартай хүмүүс. Эмэгтэй Хилэнц эмэгтэй зан чанараараа өөрийн залуудаа амжилттай нөлөөлж чаддаг.
Үүний тулд хажууд нь байх шаардлагагүй, оюун ухаанаараа л удирдана. Бүх зүйл түүний гарт хялбархан ордог. Нэг нууцыг задруулахад тэр бол шулам. Хилэнц чөтгөртэй найзалж, баяраар шүүр унадаг. Тэд залуусыг өөртөө соронз мэт татдаг эсвэл эсрэгээрээ өөрөөсөө шууд л түлхэж чаддаг. Тэд яг л цус сорогч шиг. Гэхдээ төрөлхийн л цус сорогч учир түүнд буруу огт байхгүй. Үхлийн аюултай гоо үзэсгэлэн түүнд заяасан! Тэрээр хордуулаад тэгээд иддэг. Тэр яг л дурлалын шөнийг өнгөрүүлсний дараа нууц амрагаа иддэг аалз шиг. Хилэнцүүд Үхэр болон Матруудтай сайн зохицдог. Ийм хосууд гэр бүлээс гадна бяцхан бүтээлч баг болж чадна. Үхрийн ордны нөхөр түүний гол дүрийн баатар байж чадахгүй.
Харин Мэлхийд Хилэнц чухал анхаарал хандуулдаг. Хоёр хилэнц яг л хоёр аалз шиг хамтдаа амьдарч чадахгүй. Гэвч Загастай бол гайхалтай нийлдэг. Охин, Ихэр түүний хувьд хэтэрхий эрэмбэ дараатай, бага сэтгэл хөдлөлтэй санагдана. Жинлүүр, Хумхтай бас л адил зүйл хэлж болно. Тэд өөр өөр ертөнцөд амьдардаг, юуг ч өөрчлөх аргагүй. Нум, Хилэнц хоёрын харилцаа их ярвигтай. Эмэгтэй Хилэнц – нууц амраг ч, дайчин найз ч, буянтай эхнэр ч, зугаа цэнгэл хөөгч ч байж чадна.
Эмэгтэй Хилэнцтэй нэг дээвэр доор амьдарна гэдэг бол могойг цээжин дээрээ дулаацуулахаас өөрцгүй хэрэг. Дулаацсан могой үнэнч, халамжтай байх бөгөөд жаргал зовлонд хайрттайгаа үргэлж хамт байх болно. Хортой могойг хортойгоос нь болж буруутгах утгагүй хэрэг. Хор гэдэг чинь хортойгоос гадна бас эм гэдгийг сана. Үүний учрыг олж чаддаг залуу эхнэртэйгээ аз жаргалтай байж чадна. Эмэгтэй хилэнц бүхэлдээ эрчүүдэд захирагдахыг хүсэхээс гадна тэднийг ч захирахыг хүсдэг. Түүний хайрыг даагаарай. Тэгвэл таны хайр хамгийн гайхалтай байх болно.
Эмэгтэй Нум багадаа хүүхэлдэйгээр тоглохын оронд хөвгүүдтэй гүйлдэж, модонд авирч, хашаа давж, өвдгөө шалбалж, гэрлэх хүртлээ эршүүд байхыг илүүд үздэг. Тэд бусдаас түрүүлж үнсэлт, уруулын будагны амт, тамхины үнэрийг олж мэддэг. Эцэг эхийнхээ санааг зовоох гэж биш харин хамт олон эсвэл сониуч зангаасаа болдог.
Эмэгтэй Нум зугаа цэнгэл, баяр найр, зугаалга, бүжиг, хөдөлгөөнтэй спорт, хамт олонтой байх дуртай. Харин бусад бүсгүйчүүдэд дургүй. Тэрээр эрэгтэй болж төрөөгүйдээ харамсдагаа нуудаггүй. Тэр бол морьт бүсгүй: морин дээр давхиж нум сумаараа харвадаг.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнийг тэр дэмждэг гэвч феминистүүд болон ижил хүйстнүүдийн байгууллагад орох гэж яардаггүй. Тэрээр эрэгтэй эмэгтэй хүний тэгш байдлын төлөө тэмцэлддэг эмэгтэйчүүд байдаг гэдгийг мөн гэр бүлийн чимээгүй аз жаргалд дуртай (жишээ нь төмс арилгах) бүсгүйчүүд байдгийг мэддэг. Түүний хувьд өөрийн олж авсан хувийн эрх чөлөө нь эмэгтэйчүүдийн төгс төгөлдрийн төлөөх хоосон тэмцлээс чухал. Эмэгтэй Нум үеэс үед шүхэртэй үсэрч, гүйлтээр хичээллэж, морь унаж, цанаар гулгах хэрэгтэй байдаг. Ингэснээр түүний сэтгэл санаа сэргэж, хоолны дуршил сайжирч, нүүрний арьс нь ч гэрэлтдэг.
Нумын ордны эмэгтэйн нөхөр болох аз завшаан тэр бүр олдоод байхгүй шүү. Тэрээр нөхрөө өөрөө сонгохыг илүүд үздэг ба нөхрөө удирдах гээд байх хандлагатай байдаг. Үргэлж завгүй байдаг, удирдагч Нум өөртөө зөөлөн сэтгэлтэй, өөртэйгөө эн тэнцэх хүнийг олдог. Гэвч энэ нөхөр удалгүй тоос арчиж, хоол хийж, дэлгүүр хэсэж, “Чи хаана байсан юм бээ?! Дахиад л ажил дээрээ удсан уу?!” гэж асуух болно. Хэрэв гэрлэхээр шийдсэн бол битгий л эхнэр нь болоод хувирчихаарай.
Нумын ордны бүсгүй сонирхол татам учир хүмүүс анхны харцаар л дурладаг. Тэрээр гэрлэлтээс айж, шаналдаггүй. Нум эрт нөхөрт гарч, хурдан төрж гэр бүлийн амьдралыг ухаарч ойлгодог ч алдаандаа суралцахдаа муу. Тэрээр маш хялбархан, албадлагагүй гэрлэдэг. Жишээ нь, нөхөртэйгөө наран шарлагын газар эсвэл үдэшлэг дээр танилцаад л гэр бүлийн амьдралыг нэн даруй эхлүүлдэг. Секст тэрээр спорт, бодибиллдинг, аялал шиг ханддаг. Эмэгтэй нум хариуцлага хүлээхдээ маруухан. Түүний эцэг эх нь ихэвчлэн салсан байдаг. Түүний хувийн амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн байдаг. Баатарлаг эхийн дүрд ороход тэд бэлэн биш. Гэр бүлийн амьдрал нэг хэвийн байх нь түүнд хэцүү байдаг.
Түүнд эрх чөлөө агаар мэт чухал. Эмэгтэй нум эрэгтэйгээсээ хүссэн үедээ явж чадна гэдгээ мэдэж байгаа цагт түүнийг орхидоггүй аж. Гэрийн ажил хийхдээ тэр маруухан. Залхуудаа биш, гэр бүл үр хүүхдэдээ хайргүйдээ биш, харин зурхайн дагуу угаас маруухан нэгэн. Нум – гэрийн эзэгтэй өрөвдмөөр, зүйд нийцэхгүй, эв хавгүй харагддаг. Түүний хүүхдүүдийг ихэвчлэн эмээ нь өсгөдөг. Хурдан гэрлэдэг шигээ хурдан салдаг. Ухаалаг залуу түүний дайчин бүсгүй өдрийг сав суулгатайгаа зууралдаж өнгөрүүлэхийг зөвшөөрөхгүй – түүний тэвчээр алдраад өөр залуу руу явчихна шүү дээ.
Нөхөр түүнд эрх чөлөө өгч байх хэрэгтэй. Хэрэв эмэгтэй нохойтой болохыг хүсвэл зөвшөөр. Нум эмэгтэйн амьдрал гал тогоо, хүүхдээр хязгаарлагдахгүй. Дэлхий дээр кино, спорт, загварын бизнес гээд маш олон төрлийн сонирхолтой зүйл байхад яагаад бүгдийг нь туршиж болохгүй гэж? Тиймээс л тэр гэртээ суулгүй шинийг туршиж үзэхээр гардаг. Нумын бүсгүй залуугаа амьдралд юу хийж бүтээснээр нь болон гадаад үзэмжээр нь дүгнэнэ: яаж хувцасласан байна, үсээ яаж засуулж, ямар зангиа сонгосон. Төгс төгөлдөр, даруу төлөв зан нь хэнээс ч илүү түүнд зохидог.
Матар эмэгтэй бусад ордыг бодвол эрчүүдийн сэтгэлд хамгийн ихээр нийцдэг. Тэрээр ирээдүйн төлөвлөгөөтэй, зөн совинтой, болгоомжтой нэгэн. Матар эмэгтэй нөхөрт гарахдаа их уддаг учир нь А. Удаан сонгодог. Түүний сэтгэлд нийцүүлэх хэцүү, нөхөр нь түүний мөрөөдлийг дэмждэг байх ёстой. Тэгвэл Матрын ордны бүсгүй нөхрөө амжилт гаргахад тусалж, түүний ажил амжилтыг өөрийн мэт хүлээн авч амьдарна. Эвсэл бүр өөрөө нөхрийнхөө өмнө хэрэгтэй зорилгыг нь тавьж өгөх болно. Б. Тэрээр амьдралдаа өөрийн гараар ямар нэг зүйлд хүрэхийг хүсдэг.
Гэвч гэр бүл, нөхөр нь түүний зорилгод саад болно гэж боддог. Матрын ордны эхнэр найдвартай, хөдөлмөрч, шударга, арвич хямгач. Түүний үзэл бодлыг харгалзан өдөр бүр дэмжиж байх шаардлагатай. Түүнийг эхнэр байх хугацаанд нөхөр нь цэвэр цэмцгэр, цатгалан, угаасан хувцастай, юуг яах гэж хийх ёстойгоо сайн мэдэж байдаг. Матар эмэгтэй Карнегиг судлалгүйгээр л сэтгэл зүйд амархан зүг чигээ олдог. Хэрэв тэр нөхөртөө нөлөөлөхийг хүсвэл ямар ч зовлонгүй түүн рүү инээж, нэрээр нь дуудаж, түүний асуудлыг сонсож, яагаад нөхөртэйгөө хамт байхад сайхан байдгийг тайлбарлана…
Ээж хүний хувьд тэр хүүхдүүддээ өндөр шаардлага тавьдаг, хүүхдүүдээ ширүүн ханддаг, хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжил, ирээдүйд нь санаа тавьдаг. Хүүхдүүд нь хайр, энэрлээр дутаж болох ч сэтгэлзүйн байдал нь тэдний ирээдүйг утга учиртай, үр бүтээлтэй болгоход тусалдаг. Загас, Охин, Хилэнц, Үхэртэй гэрлэвэл аз жаргалтай байна. Загастай хөгжилтэй ч зохицохгүй. Матартай уйтгартай ч зохицно. Матар эмэгтэй хялбар замыг хайдаггүй, хүнд ярвигтай хамтрагчтай гэрлэхийг илүүд үздэг.
Тиймээс Ихрүүдтэй гэрлэх нь элбэг. Арслан, Хонь, Жинлүүртэй бүр ч хэцүү харилцаатай. Нумын ордны залууг сонгоод хэрэггүй. Гэхдээ ийм гэрлэлт элбэг байдаг. Хумхын залуутай бас мөн л адил. Бодоод үзээрэй! Та гэр бүлийн аз жаргалыг хүсэж байна уу эсвэл дур булаам ковбойтой гэр бүлийн карьер эхлүүлэхийг үү? Та түүнийг өөрийн хүссэнээрээ байлгахыг хүснэ. Харин тэр тав тух, хүйтэн хөндий байдлыг шаардах болно!.. Ажилласаг, зорилготой, ухаалаг Матар шууд биш ч амжилтад бол заавал хүрдэг. Эмэгтэй Матар хүсэх л юм бол ямар ч мэргэжилтэй болж чадна. Гол дүр эсвэл улс төрийн карьер ч түүнд тохирно. Тэрээр үүний тулд өөрийн авьяас чадвар, холбоо сүлбээ, ажил мэргэжлийн ур чадвараа тэнцүү ашиглах болно. Матрууд их хатуу улс. Саруул ухаан, мэдрэмж хоёр нь энэ эмэгтэйд онцгой сэтгэл татам байдлыг өгдөг.
Түүнийг ойлгоход бэрх, тэр өөрийгөө ч ойлгодоггүй. Түүний үйлдлийг урьдчилан таамаглах боломжгүй, үг яриа нь ч таамаглахын аргагүй, тэд өвөрмөц сэтгэхүйтэй. Түүний сонгодог залуус ч их этгээд хүмүүс байдаг. Жишээ нь, мэс засалд орсон, ижил хүйстэн ч юм уу. Хумх эмэгтэй олон зүйлд нүдээ аниад өнгөрүүлж чадна гэхдээ түүний сонгосон хүн алдар нэртэй хүн байх ёстой.
Хумх эмэгтэй эр хүний ажлаас айдаггүй, асуудлаас зугтдаггүй. Тэд үргэлж байгаагаараа байдаг таамаглахын аргагүй хүмүүс. Жишээ нь, “Playboy”-ын модель Nicole Wood залуу охины чанарыг тодорхойлсон 3 нандин мөрөөдөлтэй. Карьераа босгох, заавал гэр бүл хүүхэдтэй болох мөн… сөнөөгч онгоцоор нисэх. Хумх эмэгтэй – бие даах чадвартай, нийтэч, өөдрөг. Энэ нь үргэлж залуусын сонирхлыг татдаг. Тэрээр үнэхээр хурц ухаантай. Үргэлж тусалж, уучилж, хүмүүсийг ойлгохыг хичээдэг.
Тэд нөхөрсөг, үргэлж сайн сайхныг хүсэн ерөөдөг. Хумх эмэгтэй амархан дурладаг ба эрэгтэй хүний хувиа хичээсэн зангаас болж их зовдог. Нөхөрлөлийг дурлалтай андуурч урам нь их хугардаг. Эрчүүдтэй маш хачин харилцаатай байх тохиолдлууд бий. Тэд тооцоо, ятгалга, сониуч зангаасаа болж гэрлэдэг. Нэгэн хэвийн хувийн амьдралтай байхыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэрээр идеалист үзэлтэн. Олон удаа нөхөрт гардаг. Судалгааны дунджаас харахад хумх хоёроос илүүгүй удаа гэрлэж байсан эсвэл огт гэрлэж байгаагүй байдаг. Саяхан Монакогийн гүнж Каролина дуулианы бай болсон юм. Тэрээр залуустай түр зуур л харилцаатай байсан гэдгээ баталж нөхрөө дахиад л нууц амрагтайгаа уулзуулаад амжсан юм…
Нэгэн хошигногч ингэж хэлсэн юм: Ихэнх хүмүүс дэлгүүрээс гутал сонгохдоо амьдралын ханиа сонгохоос илүү анхааралтай ханддаг. Хумхын нөхөрт гарах нь гайхмаар амархан байдаг учир үүнийг бодоод ч ойлгохгүй биз ээ. Эмэгтэй Хумх хүнтэй гэрлэдэггүй харин өөрийн бий болгосон дүртэйгээ л гэрлэдэг. Түүний эрх чөлөөнд хайртай зан чанар болон амьдралыг харах өнцөг нь гэр бүлийн хэвшилд огт хэрэг болдоггүй. Ертөнцийг Хумх эмэгтэйн нүдээр хардаг залууг хайх хэрэгтэй. Нөхрийнхөө сонирхлыг судалж хамтдаа ижил зүйл хийдэг бол сайн. Эхний ээлжинд Ихэр, Жинлүүр, Хумхыг сонгоод хэрэггүй. Энэ тохиолдолд эмх замбараагүй зүйл үүснэ. Гэхдээ бүгд тийм биш. Жинлүүртэй харьцангуй аз жаргалтай гэрлэлт байж болно. Хилэнцтэй ажил үйлс гайхалтай бүтэх болно. Арслантай бүх зүйл амаргүй. Охинтой эмгэнэлт түүх л гэсэн үг.
Эмэгтэйлэг зан чанартай, гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр. Хэрэв тэр гадаад гоо үзэсгэлэнгээрээ татахгүй бол дотоод гоо үзэсгэлэнгээрээ татна. Жишээ нь, Орнелла Мути хэдэн жил дараалан Италийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорсон юм. Америкийн сексийн бэлгэ тэмдэг Элизабет Тейлор ч бас үнэн гэдгийг баталж байгаа юм.
Хилэнц эмэгтэйчүүдтэй адил Загаснууд хамгийн шилдэг жүжигчид. Тэс ихэвчлэн хүнийг сайн сонсдог, хүнийг ятгаж чаддаг, уян хатан оюун санаатай, гүн сэтгэл хөдлөлтэй байдаг. Эмэгтэй Загас баримт нотолгооноос илүү өөрийн зүрх сэтгэл, ухамсарт оюун ухаандаа итгэдэг. Тэд ер бусын, сэтгэл татам. Бусдыг амархан итгүүлэх болон дуурайх чадвар нь нийгмийн олон үүрэг гүйцэтгэхэд тусалдаг. Тэд дурламтгай, хайртай хүнийхээ төлөө золиос гаргачихаад байдаг.
Эмэгтэй Загас итгэл, найдвар, хайраар амьдардаг гэвч өдөр тутмын амьдралд энэ нь мэдэгддэггүй. Загас халамжтай, үргэлж уучлахад бэлэн байдаг. Тэд хүмүүсийг үргэлж сэтгэлээр нь дэмждэг. Ямар ч эр хүн ийм эмэгтэйн хажууд өөрийгөө эр хүн гэдгээ мэдрэх болно. Ингэж Загаснууд эрчүүдийн амжилтыг ашигладаг. Тийм ч шударга биш ч маш сайн эхнэр байж чадна. Яг л ээж шиг ээ. Тэд ер нь өөрийн аз жаргалаа гэр бүлээсээ олдог. Түүний хувь заяанд дэргэдэх залуу нь хүчтэй нөлөөлдөг. Түүний сонгосон залуугаас түүний амьдрал шалтгаална.
Түүний хөнгөн бодол өөрийг нь амархан бусдын өгөөш болгож хувиргадаг. Тэд өөртөө азгүй, шимэгч залуусыг татдаг. Түүний өрөвдөх сэтгэл “тамлан зовоогчийг” улам өөгшүүлдэг. Загасны ордныхон амьдралдаа олон удаа зовох шаардлагатай болдог. Гэвч тэд зовж чаддаггүй. Тодорхой чиг баримжаа өгч чаддаг, түшигтэй залуу Загасны ордны эмэгтэйд хэрэгтэй. Зөв залуу түүний амьдралыг зөв тийш залж, амьдралд нь эерэгээр нөлөөлнө. Загас, Матар, Хилэнц, Үхрийн ордны нөхөр асуудал үүсгэдэггүй. Охины ордны залуутай байхад тэвчээр их шаардана. Загастай гэрлэвэл уйтгартай. Бусад ордныхонтой гэрлэвэл асуудал их үүснэ. Ийм учраас л эмэгтэй Загаснууд зовох хэрэгтэй болдог.
Зурхайн ордуудыг юу хамгийн их гомдоож, сэтгэлийг нь түгшээдэг вэ. Тэд юунаас болж амьдралдаа сэтгэл хангалуун бус болдог вэ?
Хонь (03.21-04.19)
Өөрийгөө харуулах боломжгүй байх.
Дарамт шахалт дор амьдарч байж өөрийгөө амьд байна гэдгээ мэдэрдэг орд. Тэд маргах, өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах, бусадтай тэмцэлдэх дуртай. Хонины ордынхны хувьд өрнүүн их үйл ажиллагаагүй байх нь хамгийн дор зүйл. Тэд үйл явдалд нөлөөлөх дуртай. Ийм зүйлгүй бол гомдоллож мэднэ.
Үхэр (04.20-05.21)
Зөв гоо зүйгүй байх.
Үхрийнхний хувьд эргэн тойрон төгс, эмх цэгцтэй байх нь чухал. Тиймээс ч эд зүйлсийг байр байранд нь байлгах, гоё сайхан харагдуулахын тулд их цаг зарцуулдаг. Орчны нөлөөлөл, хувцаслалт зэрэгтээ анхаарахгүй бол үхрийнхний сэтгэл санааг унагаж мэднэ шүү.
Ихэр (05.22-06.21)
Зорилгогүй байх.
Ихрийнхэн юу хүсч байгаагаа мэддэг ч яаж хүрэх арга замаа тэр бүр мэддэггүй. Тэдний хувьд зорилго, чиглэл чухал. Тиймээс эрч хүчээ хааш нь чиглүүлэх вэ гэдгээ мэдэх нь бас чухал байдаг. Хэрвээ тэд хаашаа хөдлөхөө мэдэхгүй бол гомдоллож, урамгүй болж эхэлдэг. Түүнчлэн ихрийнхэнд саад бэрхгээлийг даван туулуулах гэж оролдох нь хүнд. Тэд яагаад үүнийг хийхгүй байгаа тухай яаж ийж байгаад аргыг нь олоод хэлчихнэ. Тиймээс түүнд өөрт нь аливаа зүйлсийг даалгаж, урагш ахихад хүч чармайлт гаргуулаарай.
Мэлхий (06.22-07.22)
Зөв бус хүрээлэл.
Мэлхийнхэн сэтгэлийн хөдөлгөөн хэт их. Ялангуяа өөр хүмүүстэй харилцах үед энэ нь илүүтэй илэрнэ. Хүмүүсийн буруу алхам түүнд нөлөөлж, өөрийгөө азгүй, хаягдсан амьтан гэж гомдоллоход хүргэдэг. Тэд энэ байдлыг өөрчлөх гэж оролддог ч үнэндээ улам л өөрийгөө буруутгаж, гомдоллож эхэлдэг байна. Мэлхийнхэн энэ стрессээс зайлсхийхийн тулд өөрийг нь ойлгодоггүй, анхаардаггүй хүмүүсээс холдох хэрэгтэй.
Арслан (07.23-08.22)
Өөрийг нь хүндлэхгүй байх.
Хүмүүс өөрийг нь үнэлж, хүндэтгэж байхад арслангууд хамгийн их аз жаргалтай байдаг. Эсрэг тохиолдолд тэд өөрийгөө эзэмдэх чадвараа алдаж эхэлдэг. Гэхдээ арслангууд өөртөө итгэлтэй байдал өөрийгөө хүндэтгэх гол суурь гэдгийг ойлгох хэрэгтэй.
Охин (08.23-09.22)
Хүмүүсийн бодол.
Охиныхны стресст оруулдаг гол зүйл бол “хүмүүс юу гэж бодож байгаа бол” гэсэн айдас. Энэ бодлоо л авч хаягдал ямар их эрч хүч, эрх чөлөөг авах бол. Охиныхон амьдралдаа сэтгэл дундуур байвал өөрийнхөөрөө бус, эргэн тойрныхны аяар амьдарч эхэлдэг.
Жинлүүр (09.23-10.22)
Ажил, хайр дурлалын хоорондын тэнцвэр алдагдах.
Жинлүүрийг хоёр зүйл санааг нь зовоодог. Эхнийх нь хийж буй ажил нь бол хоёр дахь хайртай хүмүүс нь юм. Гэхдээ тэд энэ хоёрын хоорондын тэнцвэртэй байдлыг тэр бүр хангаж чаддаггүй. Тэд эрч хүчээ аль нэгэнд нь илүү зарцуулах хандлагатай байдаг. Тиймээс ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангаж байж, сэтгэл хангалуун болно.
Хилэнц (10.23-11.22)
Бодол санаагаа хянах боломжгүй байх.
Хилэнцүүдийн тухайд өвөрмөц, эрч хүч дүүрэн санаагаа яаж удирдахаа мэдэхгүй байх нь гол асуудал болдог. Учир нь тэд юу бодож байгаага хянаж чаддаггүйдээ бус, олон санаан дундаасаа хамгийн чухал, хэрэгтэй гэснээс хэрхэн сонгоход суралцаагүйгээс болж гомдоллодог. Хилэнцүүд уур омгоо дарж байхгүй бол энэ нь асуудал үүсгэж мэднэ шүү.
Нум (11.23-12.21)
Асуудлаас зугтах.
Нумынхан байнга л хөдөлгөөн дунд байх ёстой. Тэд амьдралдаа сэтгэл дундуур байвал туршлагаар цангаж эхэлдэг. Учир нь тэд тодорхой асуудлыг шийдвэрлэх чадваргүй мэт санагддагаас ийм зүйл болдог. Нумынхан төгс амьдрал, байшин сав, хань ижилтэй байхыг мөрөөддөг. Гэвч үүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөхөд бэлэн биш. Зугаа цэнгэлийн төлөө асуудлуудаа хойш нь тавьсаар улам гүнзгийрүүлчих нь бий.
Матар (12.22-01.20)
Тогтвортой суурь байхгүй.
Матрууд илүү газартай ойр орд. Хэрвээ тэдэнд тав тухтай орон гэр, итгэл даах хань ижил, тогтвортой ажил байхгүй бол аз жаргалгүй болдог. Гэхдээ үүнийг олж авахын тулд тодорхой хэмжээний хүч чармайлт гаргаж, хүсдэггүй сэтгэл хөдлөлөө гаргах хэрэгтэй.
Хумх (01.21-02.18)
Амбиц байхгүй.
Хумхынхан амьдралдаа сэтгэл дундуур байвал өөрчлөлт хийхийг хүсдэг. Учир нь тэд ямар нэгэн санаачилга гаргалгүйгээр урсгалаараа идэвхгүй хөвдөг. Тэдний аз жаргал төсөл, санаа нь хэрэгжиж эхлэхээс хамаардаг. Хэрвээ тэд өсөж дэвжихээ зогссон байвал сэтгэл зүйн гүн гүнзгий нүхэнд үлджээ гэсэн үг юм.
Загас (02.19-03.20)
Бүтээлч алхам байхгүй.
Загасныханд өөрийгөө нь ойлгох, байсан ч байгаагүй мэт хандах нь маш чухал. Өөрийгөө илэрхийлэх хамгийн шилдэг арга бол бүтээл алхам шаардсан зүйл бүтээх юм. Хэрвээ загасныхан аз жаргалгүй байвал тэд бүтээлч эрч хүчээ үр бүтээлтэй ашиглаагүйгээс болж буй юм.
Эх сурвалж: lifter.com.ua
ХОНЬ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сар та бүхний хувьд адал явдлаар дүүрэн байх болно. Таны урам зориг нэмэгдсэнээр ажил, бизнесийн үйл хэрэгт эерэг нөлөө үзүүлэх болно. Аливаад эерэг хандлага гаргаснаар ямар ч асуудал танд саад болохгүй. Сэтгэн бодох чадвар өндөр байх тул эрсдэлтэй нүүр тулаад үзээрэй. Санхүүгийн боломж бололцоо өснө. Энэ үед өөртөө түлхүү хөрөнгө оруулалт хийхийг хичээгээрэй.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард таны хайр дурлал, гэр бүлийн харилцааг од эрхэс ивээж байна. Иймд гэр бүлд халуун дулаан уур амьсгал, ойлголцол зонхилно. Ганц бие хүмүүсийн хувьд сэтгэлээ илчлэх, болзоо зохиох зэрэгт бүтэмжтэй байх болно. Гэхдээ хайр дурлалын харилцаанд яарах хэрэггүй гэж анхааруулж байна.
Эрүүл мэнд: Тархины хэт ачааллаас шалтгаалан стресс нэмэгдэнэ. Нойргүйдэх, ходоод гэдэс хямрах магадлалтай. Ажил, амралтын хэмнэлээ зөв зохицуулах хэрэгтэй. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцах хэрэгтэй.
ҮХЭР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Өөрийгөө хөгжүүлэхэд анхаараарай. Хариуцлагатай үүрэг даалгавар хүлээж авах эсвэл том төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах ажлын санал ирэх бололтой. Зарим нэг саад бэрхшээл тулгарах ч өдөр бүр эрч хүчтэй байж, урдах ажлаа хийснээр эцэстээ та бүхнийг ялна. Хэрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарна.
Гэр бүл, хайр дурлал: Хайр сэтгэлийн тал дээр од эрхэс таагүй нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн маргаан, хосын зөрчилд эв зүй, уян хатан хандах хэрэгтэй. Гэр бүлийн хүний тань эрүүл мэнд муудаж магадгүй. Ганц бие хүмүүс сонирхол татсан нэгэнтэй учрах болно.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал сайн байна. Хэрэв хуучны архаг өвчтэй бол энэ үед эдгэрэх найдвар тун өндөр байна. Аялал зугаалгаар явахдаа болгоомжтой байж, гэмтэж бэртэх, амьтанд хазуулахаас сэрэмжлээрэй.
ХАМТАТГАХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Од эрхсийн нөлөөгөөр сарын эхээр ажил төрөл, бизнесээ ахиж дэвжих, ажил урагшлах сайхан боломжууд гарч ирнэ. Түншийн холбоо харилцаа сайжирна. Хэрвээ та үйлчилгээний салбарт ажилладаг бол боломж илүү тохионо. Мөнгөтэй холбоотой асуудал бэрхшээл тохиолдохгүй. Орлогын хэмжээ огцом өснө. Бизнес эрхэлдэгчдийн орлого сайжирна.
Гэр бүл, хайр дурлал: Энэ ордонд төрсөн олон хүнд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе! Хайр сэтгэлийн харилцаанд таатай. Ганц бие хүмүүс өөрөөсөө тэс өөр үзэл бодолтой нэгэнтэй холбоо харилцаа тогтоож магадгүй. Гэр бүлтэй хайр дурлалаа олсон хосуудын хувьд харилцаа улам гүнзгийрч, батжих болно. Гэхдээ ахуйн жижиг асуудлаа харилцаатайгаа хутгах хэрэггүй. Энэ сард олон хүн гэрлэх, хуримаа хийх магадлал өндөр байна.
Эрүүл мэнд: Цаг агаартай холбоотой ч юм уу хөнгөхөн өвчин тусч болох ч амархан эдгэнэ. Тиймээс эрүүл мэнд таатай байгаа энэ үедээ оюун санаагаа цэвэрлэж, төвлөрүүлэн, спортоор хичээллэвэл тустай.
МЭЛХИЙ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Шинэ ажилд орох, бизнесээ эхлүүлэх зэргээр салбар салбартаа завгүй байх бололтой. Ажлаа хойш тавих, хариуцлагаас эмээх хэрэггүй. Энэ сард олон сайхан боломжийг нээж өгөхийн зэрэгцээ санхүүгийн хувьд ч таатай байна. Тиймээс өөртөө итгэлтэй, зоригтой байх хэрэгтэй. Санхүүгийн байдал тогтвортой, сайн байх төлөвтэй байна. Гагцхүү танаас ухаалаг зарцуулалтыг шаардаж байна.
Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс заяаныхаа ханьтай учрах магадлалтай. Хайр дурлалын шинэ харилцаа таны амьдралын хэмнэлд өөрчлөлт оруулна. Энэ сард та бүхэн өөдрөг хандлагатай, сэтгэл хөдлөл ихтэй байх хандлагатай байна. Энэ нь хосын харилцаанд тааламжтай нөлөө үзүүлнэ. Гэр бүлтэй хүмүүс орон сууц худалдаж авах, хүүхэдтэй болох зэрэг янз бүрийн сайхан мэдээ хүлээж байна.
Эрүүл мэнд: Аминдэм ууж, чанартай хоол хүнс хэрэглэх зэргээр тамир тэнхээгээ сэлбээрэй. Хордлого авах, ходоод гэдэс хямрах хандлагатай. Агаар салхинд гарч, Д амин дэмээ нар салхиар нөхөөрэй.
АРСЛАН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард бусдыгаа манлайлж, төрөлхийн удирдагч чадвараа харуулж чадна. Бүтээлч, санаачилгатай байдлаар ажиллавал орлогоо нэмэгдүүлж, албан тушаал ахих боломжтой. Энэ сард та хүссэн бүхнээ авах, зорьсондоо хүрэх боломж их байна. Бизнес эрхлэгчид шинэ ашигтай төсөлд хамтарвал удаан хугацаагаар ашигтай ажиллах үүд нээгдэнэ.
Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүст тааламжгүй сар. Бүтэлгүй дурлал, ганцаардал, гуниглалд автаж суухын оронд энэ хугацааг өөрийгөө хөгжүүлэхэд анхаараарай. Хостой болон гэрлэсэн хүмүүсийн хувьд амьдрал улам амттай, тэмүүлэлтэй болно. Хүүхдүүд гэр бүлийн гэрэл гэгээ, баяр баясал гэдгийг илүү мэдрэх гэр бүлийн сар байх болно.
Эрүүл мэнд: Дархлаагаа дэмжин аминдэмээр биеэ бөөцийлөөрэй. Спортоор хичээллэж, эрүүл амин дэмтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Хоолны дэглэм барих, турах гэж хичээх хэрэггүй.
ОХИН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны эзэмшилд байдаг үл хөдлөх хөрөнгө, газар, эсвэл дундын өмчтэй холбоотой маргаан үүсч мэднэ. Тиймээс санхүүгийн асуудалдаа няхуур хандахыг зөвлөж байна. Ажил төрөл бүтэмжтэй сайхан байна. Шинэ ажил, шинэ төсөл эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол сарын эхэн үеийг сонгоорой. Санхүүгийн байдал тогтворгүй байх бөгөөд таны сэтгэл хөдлөлөөрөө гаргасан огцом шийдвэрээс болж хүндрэл үүсч мэднэ.
Гэр бүл, хайр дурлал: Сарын сүүлээр эсрэг хүйстнээсээ мэдрэх таашаал дээд цэгтээ хүрнэ. Таны бүтээлч байдал, хөдөлмөрч, хичээнгүй байдал таны хайртыг улам өдөөж өгнө. Гэр бүлийн харилцаанд тайван, эвтэй байх бололтой. Гэр бүлийн ахмад настны эрүүл мэнд санааг тань зовоож мэдэх юм.
Эрүүл мэнд: Энэ сард та эрүүл мэнддээ санаа зоволтгүй. Гэхдээ өөртөө хэт анхаарал тавьж, ямарваа жижиг шинж тэмдгийг өвчин гэж эндүүрэх хандлагатай байна. Удаан хугацаанд биеэ чагнаж, сэтгэлээрээ өвдвөл үнэхээр тэр өвчнөө үүсгэх боломжтойг анхаараарай.
ЖИНЛҮҮР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны ажил үйлс бүтэмжтэй, амжилт дүүрэн байна. Энэ завшааныг ашиглаж, нэр хүндээ өсгөж, байр сууриа бэхжүүлээрэй. Ажил хэрэг болон хуулийн маргаанд зөвшилцөл, тохироонд хүрэхэд тохиромжтой үе биш. Мөнгөний асуудлаа цэгцэлж, санхүүгийн үйл ажиллагаа амжилттай явуулснаар ихээхэн ашиг олж чадна.
Гэр бүл, хайр дурлал: Хайр сэтгэлийн харилцаанд туйлшрахгүй байхыг хичээгээрэй. Зарим нь гэрлэх гэж яарах бололтой. Гэр бүлтэй хүмүүс энэ сард уйтгарлаж, хэрүүл маргаан дэгдээж болзошгүй. Санаа зоволтгүй, энэ бол түр зуурын үзэгдэл юм.
Эрүүл мэнд: Халуун зунаар ханиад тусахаас сэрэмжил. Өвчтэй хүнээс вирусийн халдвар авахаас болгоомжлоорой. Хүйтэн, халуун харшуулахаас болгоомжлоорой.
ХИЛЭНЦЭТ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил, карьерын хувьд гайхалтай санал ирэх боловч хүлээж авахаасаа өмнө сайн бодож тунгаахыг анхааруулж байна. Хувийн зорилгодоо хүрэх гэсэн хэт их амбиц тань бусдынхтай ашиг сонирхолтой нийцэхгүй. Энэ сард ажил хэрэгтээ хичээл зүтгэл гаргаж, хувийн санхүүдээ анхаарч, өөрийн сул тал, зан чанараа өөрчлөх гэж хичээнэ.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард хайр дурлалын тал дээр хувийн харилцаа гайхалтай байна. Хосын харилцаанд өндөр сорилт тулгарч болзошгүй. Та хоёрын хүсэл мөрөөдөл, зорилго хоорондоо зөрчилдөж магадгүй. Сошиал, интернэтийн амьдралаас болж нэгнийхээ сэтгэлийг шархлуулж магадгүй шүү.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд санаа зовох асуудал үүсэхгүй. Аливаа эмчилгээ сувилгаа үр дүнгээ сайн өгнө. Агаар салхинд гарч, эрч хүчээ сэргээгээрэй.
НУМ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард таны ажлын орчинд багагүй өөрчлөлт гарна. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж, мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй. Санхүүгийн нөхцөл байдал сайн байх бөгөөд орлого тодорхой хугацаагаар саатах магадлалтай. Асуудал тулгарвал эерэг сэтгэлгээгээр хандаж, бусдаас зөвлөгөө тусламж авах хэрэгтэй. Хамт олны уур амьсгал таны ажлын орчинд гаргаж буй эмоци, хандлагаас их шалтгаална.
Гэр бүл, хайр дурлал: Тогтворгүй харилцаандаа цэг тавих зөв цаг үе. Романтик болзоо, хэрүүл маргаан, сэтгэл догдлом уулзалт гээд таныг олон зүйл хүлээж байна. Мөнгө санхүүгийн асуудлаас болж гэр бүлд маргаан дэгдэж болзошгүй. Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй.
Эрүүл мэнд: Энэ сард таны эрүүл мэндийн байдал сайн байна. Бага зэргийн ядаргаа, стрессийг давж чадвал өвчин тусаад байхгүй. Гэхдээ дархлаагаа дэмжиж, амин дэмтэй хоол хэрэглэж, агаар салхинд гарч сэтгэлээ сэргээгээрэй.
МАТАР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэрэг, бизнест тодорхойгүй байдал үргэлжлэх боловч санаа зовох хэрэггүй. Таны энерги, эрч хүч сэргэж тулгарсан бэрхшээлийг даван туулахад дэм болно. Таны урам зориг, бүтээлч байдал нэмэгдсэнээр салбартаа амжилт гаргаж чадна. Уран бүтээлчид онгодтой байж, суут бүтээл туурвих бололтой. Санхүүгийн байдал эрс сайжирч, өөртөө мөнгө зарцуулах боломж бүрдэнэ.
Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын харилцаанд тааламжгүй сар. Хостойгоо ойлголцоход хүндрэлтэй байх болно. Сэтгэл хөдлөлөө захирч сурахгүй бол сарын сүүл гэхэд та ганцаардал, харамсалд автах магадлалтай. Гэр бүлдээ аль болох цаг заваа зарцуулж, тэдний хүсэл зорилгыг сонсох хэрэгтэй.
Эрүүл мэнд: Ядрах, халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй арга хэмжээ авч, өөрийгөө хайрлаарай. Энэ сард биедээ анхаарч, эмчилгээ сувилгаа хийхэд гэмгүй.
ХУМХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Сарын эхээр ажил хэрэгт багагүй саад бэрхшээлтэй тулгарах бололтой. Ажил хэргийн түнш, эсвэл дарга хамтрагч нартайгаа үл ойлголцолд хүрч болзошгүй. Санхүүгийн байдал сарын дунд үеэс сайжирч, орлого нэмэгдэнэ. Хөрөнгө оруулах, сугалаанд аз одтой байна. Энэ сард гэр бүлийн бизнес эхлүүлэхэд тохиромжтой.
Гэр бүл, хайр дурлал: Хосын харилцаа батжиж, шат ахина. Ганц бие хүмүүсийн хувьд өнгөрсөнтэйгөө зууралдах хэрэггүй. Таныг гэсэн хүний сэтгэлийг ойлгоход илүү хялбар байх болно. Сарын сүүлээр романтик учрал таныг хүлээж байна.
Эрүүл мэнд: Сэтгэл санаа тогтворгүй байх тул хоолонд дургүй болох, ходоод гэдэсний үйл ажиллагаа муудах магадлалтай. Тиймээс дархлаагаа дэмжиж, спортоор хичээллэх хэрэгтэй.
ЗАГАС
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил үйлс хэвийн байх болно. Албан тушаал дэвших, байр сууриа бэхжүүлэх боломжтой. Бизнес эрхлэгчид чухал түнштэй холбоо тогтоох магадлалтай. Бүх зүйлийг цаг тухайд нь хийхийг хичээгээрэй. Санхүүгийн байдал сайжрах бүрэн боломжтой ч бүх зүйл таны хичээл зүтгэлээс шалтгаална.
Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын харилцаанд олон сорилт бас өсөлт дэвшилт хүлээж байна. Гэр бүл зохиох, шинэ хүн хүлээж авах зэргээр үйл явдал өрнүүн байна. Ганц бие хүмүүс өөрт таалагддаггүй хүнтэй санамсаргүй байдлаар харилцаанд орох бололтой. Энэ нь таныг нэг хэсэгтээ зовоох тул болгоомжтой байх хэрэгтэй.
Эрүүл мэнд: Согтууруулах ундаа, хэвийн бус нойрноос болж өвчин тусах бололтой. Биед ноцтой өвчлөл байхгүй ч зовуурьтай байх бололтой. Бариа засал, уламжлалт анагаах ухааны эмчилгээ үр дүнтэй байна.
Ямар ордны бүсгүй таны анхаарлыг татаж байна вэ? Хэрвээ харж явдаг бүсгүйтэйгээ ханилах юм бол ямар ирээдүй хүлээж байгааг гадарлахыг хүсвэл учиртай бүсгүйнхээ ордыг л мэд. Тэгээд энэхүү зурхайг уншаарай.
Хонины орд
Тус ордны бүсгүйчүүд хүчирхэг, биеэ даасан хандлагатай байдаг. Тэд нөхрөөсөө олон зүйл хүсч, шаналгадаггүй бөгөөд бүгдийг өөрөө хийгээд сурчихсан тул их зантай байдаг аж. Мөн хонины ордны хосууд таарамж муутай байхаас гадна хоёул бардам, бусдаас хамааралгүй зан чанартай тул зөрчилдөөн ихээр үүсдэг. Хонины ордны бүсгүйчүүд өөрсдийн хийх ёстой зүйлсийг яг таг хийдэг боловч уян хатан чанар, зөөлөн энхрий байдал бага зэрэг дутмаг аж.
Үхрийн орд
Тэд ихэвчлэн зөөлөн дулаан ааш зантай байхаас гадна бусдыг ашиглах тал дээр гаргууд, сэргэлэн бүсгүйчүүд байдаг. Нөхрөө ятгаж, өөрт ашигтай үйлдэл хийлгэхдээ чадварлаг бөгөөд тус чанар нь тэднийг амжилтад хүрэх түлхүүр болдог аж. Мэдээж эхнэрийн үүргээ онц сайн биелүүлдэг бөгөөд амьдралд хэзээ ч хөлөө алдахгүй байх сайн чанартай.
Ихрийн орд
Ихрийн ордны бүсгүйчүүд бол эхнэрүүдэд үлгэр дууриалал болохуйц хамгийн сайн гэргий байж чаддаг. Нөхрөө халамжилж, үр хүүхдээ өсгөхөөс гадна ухаалаг, үнэт зөвлөгөөг ханьдаа өгч чаддаг даруу төлөв хандлагатай, ухаан мэдлэг арвинтай хүмүүс байдаг билээ. Хэнтэй ч арга эвээ олохдоо сайн тул тэднийг гэргийгээ болгосон эрчүүдийг азтайд тооцож болно.
Мэлхийн орд
Тэднийг төгс гэргий хэмээн нэрийдэхэд гэмгүй. Хамгийн ухаалаг, үзэсгэлэнтэй, мэдрэмжтэй бүсгүйчүүд мэлхийн ордных байдаг бөгөөд тэдэнтэй ханилсан залуус тэнгэрийн хишиг хүртсэнтэй ижил гэнэ. Гэр бүлийг нэгдүгээрт тавьж, нөхрөө дэмжиж туслан, үр хүүхдээ зөв зүйтэй өсгөж хүмүүжүүлдэг төдийгүй үргэлж гоо сайхан харагдаж чаддаг олон төрлийн авьяастай, онцгой бүсгүйчүүд юм.
Арслангийн орд
Тус ордны бүсгүйчүүд ихэвчлэн бүх зүйлд анхаарлаа хандуулж чаддаг бөгөөд нэг ёсондоо амьдралаа авч явдаг юм. Нөхрөөсөө үл хамаарч, хамаг асуудалд гар бие оролцох төдийгүй нөхрөө хүүхэд шигээ л үзэж, байнга буруутгаж, зэмлэдэг байна. Гэвч тэд бусдад огт муу санадаггүй бөгөөд гэнэн цагаан цайлган сэтгэлтэй юм. Мөн тэд хамгийн сайн ээж байж чаддаг.
Охины орд
Маш ухаалаг, мэдрэмжтэй бүсгүйчүүд охины ордонд мэндэлсэн байдаг. Тэдэнд мэдэхгүй зүйл гэж үгүй бөгөөд нөхрийнхөө хийх үйлдэл бүрийг тааж, худал хэлсэн ч тэр дор нь барих чадвартай. Энэ нь тэдэнд бурхнаас өгсөн гайхалтай чадвар бөгөөд үүнийхээ ачаар нөхөртэйгөө учраа олж, сайн сайхан амьдрах гүүрийг нь тавьж өгдөг байна. Гэвч тус зан чанараа хэтрүүлэх аваас бусдад төвөг удаж, хань ижлээ залхааж ч мэднэ. Үргэлж ухаантан мэт царайлж, зааж зааварлах нь таныг бусдаас тусгаарлаж, үргээж болохыг анхаараарай.
Жинлүүрийн орд
Гэр бүл нь халуун дулаан уур амьсгал, инээд хөөр дээр тогтдог. Харин тус ордны бүсгүйчүүд гэр оронг хамгийн гайхалтай, диваажин мэт өөрчилж чаддаг аж. Тэд гэрийн ажил, хоол хийхдээ сайн бөгөөд ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдсон бүхнийг сайн сайхан энерги, инээмсэглэлээрээ даван туулдаг гайхалтай хүмүүс юм. Түүнийг гэрт байхгүй үед өнөөх диваажин мэт өргөө хүйтэн хөндий балгас болон хувирдаг.
Хилэнцийн орд
Үзэсгэлэн гоо төрхөөрөө олныг алмайруулах чадалтай бүсгүйчүүд хилэнцийн ордных аж. Мөн тэд орондоо эр нөхрөө халамжилж, дээд зэргээр үйлчилдэг бөгөөд халуухан, дур булаам байдгаараа онцлог байна. Ганц бие байхыг илүүд үздэг тул, ихэвчлэн хожуу хуримаа хийх нь элбэг. Харин нэгэнт гэрлэсэн бол ханийгаа халамжилж, хайрлаж чаддаг. Зан чанар нь ихэвчлэн хурц, хүйтэн байдаг аж.
Нумын орд
Гал усыг хослуулан эзэмших чадвартай хосгүй бүсгүйчүүд хамгийн сайн гэрийн эзэгтэй байж чаддаг. Тэд жинхэнэ гэрийн эзэгтэй, айлын гэргий байхаас гадна элдэв асуудалд санаа тавьж, бүхнийг шийдвэрлэдэг байна. Хүн бүрийн ааш араншинг олж харьцаж, бүхнийг эв түнжин, зөв байранд оруулдаг тус төрлийн бүсгүйчүүд урт удаан аз жаргалтай гэр бүлийг цогцлоож чаддаг билээ.
Матрын орд
Хэзээ ч амьдрал сөхрөхгүй хүчтэй, чадварлаг бүсгүйчүүд юм. Тэд амьдралыг бүтээж бас бусниулж чадна. Ямар ч асуудлыг төвөггүй шийдэж, гэрийн ажлыг ч сайн хийхээс гадна нөхрийнхөө түшиг тулгуур нь болж өгдөг байна. Тус ордны бүсгүйчүүд ихэвчлэн хөгжилтэй зан чанартай байх бөгөөд үр хүүхдэдээ сайн найз нь болдог.
Хумхын орд
Барьсан тавьснаа мартаж, бага зэрэг уймраа болоод элдэв асуудалд дарагдах боловч энгүй сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд хумхын ордных байдаг. Эхнэрийн тухайд гэрийн ажил, хоолыг гаргаахгүй хийж, үр хүүхдээ сайн өсгөх боловч өөртөө итгэлтэй байдал дулимаг бөгөөд сайхан сэтгэл, даруу байдлаасаа болж бусдад ашиглуулж, дээрэлхүүлэх хандлагатай байдаг аж.
Загасны орд
Тэдний юу бодож, яахыг хүсч байгаа нь тодорхойгүй. Үнэхээр нөхөртөө хайртай эсэх, энэ амьдралдаа аз жаргалтай байгаа эсэх гэхчлэн бүх зүйлс нь нуугдмал, нууцлаг байдаг аж. Тус төрлийн хүмүүстэй учраа олж амьдарна гэдэг бага зэрэг төвөгтэй боловч нэгэнт сайн таньж мэдэн, агуу хайраар нэгнээ тэтгэх аваас танийг хэзээ ч орхиж, ганцаардуулахгүй байх сэтгэлийн хаттай билээ.
Загасын орд: Тэдний юу бодож, яахыг хүсч байгаа нь тодорхойгүй. Үнэхээр нөхөртөө хайртай эсэх, энэ амьдралдаа аз жаргалтай байгаа эсэх гэхчлэн бүх зүйлс нь нуугдмал, нууцлаг байдаг аж. Тус төрлийн хүмүүстэй учраа олж амьдарна гэдэг бага зэрэг төвөгтэй боловч нэгэнт сайн таньж мэдэн, агуу хайраар нэгнээ тэтгэх аваас танийг хэзээ ч орхиж, ганцаардуулахгүй байх сэтгэлийн хаттай билээ.
Хумхын орд: Барьсан тавьснаа мартаж, бага зэрэг уймраа болоод элдэв асуудалд дарагдах боловч энгүй сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд хумхын ордных байдаг. Эхнэрийн тухайд гэрийн ажил, хоолыг гаргаахгүй хийж, үр хүүхдээ сайн өсгөх боловч өөртөө итгэлтэй байдал дулимаг бөгөөд сайхан сэтгэл, даруу байдлаасаа болж бусдад ашиглуулж, дээрэлхүүлэх хандлагатай байдаг аж.
Хонины орд: Тус ордны бүсгүйчүүд хүчирхэг, биеэ даасан хандлагатай байдаг. Тэд нөхрөөсөө олон зүйл хүсч, шаналгадаггүй бөгөөд бүгдийг өөрөө хийгээд сурчихсан тул их зантай байдаг аж. Мөн хонины ордны хосууд таарамж муутай байхаас гадна хоёул бардам, бусдаас хамааралгүй зан чанартай тул зөрчилдөөн ихээр үүсдэг. Хонины ордны бүсгүйчүүд өөрсдийн хийх ёстой зүйлсийг яг таг хийдэг боловч уян хатан чанар, зөөлөн энхрий байдал бага зэрэг дутмаг аж.
Үхрийн орд:Тэд ихэвчлэн зөөлөн дулаан ааш зантай байхаас гадна бусдыг ашиглах тал дээр гаргууд, сэргэлэн бүсгүйчүүд байдаг. Нөхрөө ятгаж, өөрт ашигтай үйлдэл хийлгэхдээ чадварлаг бөгөөд тус чанар нь тэднийг амжилтад хүрэх түлхүүр болдог аж. Мэдээж эхнэрийн үүргээ онц сайн биелүүлдэг бөгөөд амьдралд хэзээ ч хөлөө алдахгүй байх сайн чанартай.
Ихрийн орд: Ихрийн ордны бүсгүйчүүд бол эхнэрүүдэд үлгэр дууриалал болохуйц хамгийн сайн гэргий байж чаддаг. Нөхрөө халамжилж, үр хүүхдээ өсгөхөөс гадна ухаалаг, үнэт зөвлөгөөг ханьдаа өгч чаддаг даруу төлөв хандлагатай, ухаан мэдлэг арвинтай хүмүүс байдаг билээ. Хэнтэй ч арга эвээ олохдоо сайн тул тэднийг гэргийгээ болгосон эрчүүдийг азтайд тооцож болно.
Мэлхийн орд: Тэднийг төгс гэргий хэмээн нэрийдэхэд гэмгүй. Хамгийн ухаалаг, үзэсгэлэнтэй, мэдрэмжтэй бүсгүйчүүд мэлхийн ордных байдаг бөгөөд тэдэнтэй ханилсан залуус тэнгэрийн хишиг хүртсэнтэй ижил гэнэ. Гэр бүлийг нэгдүгээрт тавьж, нөхрөө дэмжиж туслан, үр хүүхдээ зөв зүйтэй өсгөж хүмүүжүүлдэг төдийгүй үргэлж гоо сайхан харагдаж чаддаг олон төрлийн авьяастай, онцгой бүсгүйчүүд юм.
Арслангийн орд: Тус ордны бүсгүйчүүд ихэвчлэн бүх зүйлд анхаарлаа хандуулж чаддаг бөгөөд нэг ёсондоо амьдралаа авч явдаг юм. Нөхрөөсөө үл хамаарч, хамаг асуудалд гар бие оролцох төдийгүй нөхрөө хүүхэд шигээ л үзэж, байнга буруутгаж, зэмлэдэг байна. Гэвч тэд бусдад огт муу санадаггүй бөгөөд гэнэн цагаан цайлган сэтгэлтэй юм. Мөн тэд хамгийн сайн ээж байж чаддаг.
Охины орд: Маш ухаалаг, мэдрэмжтэй бүсгүйчүүд охины ордонд мэндэлсэн байдаг. Тэдэнд мэдэхгүй зүйл гэж үгүй бөгөөд нөхрийнхөө хийх үйлдэл бүрийг тааж, худал хэлсэн ч тэр дор нь барих чадвартай. Энэ нь тэдэнд бурхнаас өгсөн гайхалтай чадвар бөгөөд үүнийхээ ачаар нөхөртэйгээ учраа олж, сайн сайхан амьдрах гүүрийг нь тавьж өгдөг байна. Гэвч тус зан чанараа хэтрүүлэх аваас бусдад төвөг удаж, хань ижлээ залхааж ч мэднэ. Үргэлж ухаантан мэт царайлж, зааж зааварлах нь таныг бусдаас тусгаарлаж, үргээж болохыг анхаараарай.
Жинлүүрийн орд: Гэр бүл нь халуун дулаан уур амьсгал, инээд хөөр дээр тогтдог. Харин тус ордны бүсгүйчүүд гэр оронг хамгийн гайхалтай, диваажин мэт өөрчилж чаддаг аж. Тэд гэрийн ажил, хоол хийхдээ сайн бөгөөд ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдсон бүхнийг сайн сайхан энерги, инээмсэглэлээрээ даван туулдаг гайхалтай хүмүүс юм. Түүнийг гэрт байхгүй үед өнөөх диваажин мэт өргөө хүйтэн хөндий балгас болон хувирдаг.
Хилэнцийн орд: Үзэсгэлэн гоо төрхөөрөө олныг алмайруулах чадалтай бүсгүйчүүд хилэнцийн ордных аж. Мөн тэд орондоо эр нөхрөө халамжилж, дээд зэргээр үйлчилдэг бөгөөд халуухан, дур булаам байдгаараа онцлог байна. Ганц бие байхыг илүүд үздэг тул, ихэвчлэн хожуу хуримаа хийх нь элбэг. Харин нэгэнт гэрлэсэн бол ханийгаа халамжилж, хайрлаж чаддаг. Зан чанар нь ихэвчлэн хурц, хүйтэн байдаг аж
Нумын орд: Гал усыг хослуулан эзэмших чадвартай хосгүй бүсгүйчүүд хамгийн сайн гэрийн эзэгтэй байж чаддаг. Тэд жинхэнэ гэрийн эзэгтэй, айлын гэргий байхаас гадна элдэв асуудалд санаа тавьж, бүхнийг шийдвэрлэдэг байна. Хүн бүрийн ааш араншиг олж харьцаж, бүхнийг эв түнжин, зөв байранд оруулдаг тус төрлийн бүсгүйчүүд урт удаан аз жаргалтай гэр бүлийг цогцлоож чаддаг билээ.
Матрын орд: Хэзээ ч амьдрал сөхрөхгүй хүчтэй, чадварлаг бүсгүйчүүд юм. Тэд амьдралыг бүтээж бас бусниулж чадна. Ямар ч асуудлыг төвөггүй шийдэж, гэрийн ажлыг ч сайн хийхээс гадна нөхрийнхөө түшиг тулгуур нь болж өгдөг байна. Тус ордны бүсгүйчүүд ихэвчлэн хөгжилтэй зан чанартай байх бөгөөд үр хүүхдэдээ сайн найз нь болдог.
Найз залуу/найз бүсгүйгээ сонгохын тулд тэдний төрсөн зурхайн орд хэрхэн нөлөөлөх бол. Магадгүй түүний зурлага хайр дурлалын ирээдүйг хэлж чадах болов уу. Хамгийн сайн хань болох зурхайн 5 ордуудаа үзээрэй.
Үхэр
Хүчирхэг бас дуу цөөтэй үхрийн ордныхон жинхэнэ дур булаам дүр төрхийг бүтээж чаддаг хүмүүс. Бусдын сэтгэлийг эзэмдэхдээ гаргууд тэд сайн хамтрагчид байдаг. Гэртээ үргэлж бүтээлч сэтгэлгээг чухалчихдаг нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгож байдаг. Тэд ийм сод хүмүүс хэр нь хэзээ ч хайртай хүнээ хуурах тухай бодож зүрхлэхгүй. Үхрийн ордны хүнтэй ханилсан хүмүүс амьдралаас уйдна гэж үгүй. Тэдний амьдрал үргэлж аз жаргал, баяр хөөртэй үргэлжлэх болно. Тэд бас гэр бүлийн маш сайн тогооч байдаг бөгөөд сексийн хувьд ч чадамгай хамтрагч болдог.
Мэлхий
Хамгийн сайн найз залуу, эсвэл найз охин хэн бэ гэж асуувал мэлхийн ордныхон гэж хариулах байна. Мэлхийн ордныхон хайртай хүмүүсээ чин сэтгэлээсээ хайрлаж, үргэлж зүрх сэтгэлээ бэлэглэж байдаг. Тэр хэн нэгнийг хайрласан л бол амьдралынхаа №1 хүн гэж үзэж, яг тэгж ханддаг. Та мэлхийн ордны хүнтэй ханилсан бол аз жаргалаар хэзээ ч дутахгүй гэдгийг амлая.
Жинлүүр
Жинлүүрийн ордныхон бол амьдрал дээрх бодит романтик байдлыг төгс хэлбэрт нь хүргэсэн нийгмийн харилцааны гайхамшигт чадвартай хүмүүс юм. Та түүний хайрын орон зайд нэвтэрч, амьдралынх нь нэг хэсэг болсон мөчөөс эхлэн амьдралын хамгийн гэрэлтэй, хамгийн гэгээлэг, хамгийн сайхан хэсгийг мэдэрнэ. Жинлүүр бол ертөнцийн жинхэнэ үнэн бодит байдлыг тэнцвэржүүлэгч хүч нь юм. Тэр таныг хэт өндрөөс гэнэт унахгүй байхад чинь тэнцвэрээ хадгалахад чинь үргэлж тусална. Тэр таны амьдралыг үргэлж бүлээн, дулаан, гэрэлтэй байлгана. Жинлүүртэй ханилсан нэгэн хэзээ ч сүүдэрт үлдэхгүй, харанхуй өрөөнд ганцаараа уйлаад үлдэхгүй.
Нум
Нумын ордныхон маш сайн найз бас маш сайн хамтрагч байж чаддаг хүмүүс. Та энэ ертөнц тэднээс өөр баяр хөөртэй, хөгжилтэй хүмүүсийг олохгүй гэдгийг анхааруулъя. Бас тэд маш халуухан хүмүүс. Нумын ордныхонтой амьдрахад та хэзээ ч уйдахгүй. Тэдний дэргэд та хэзээ ч хөгшрөхгүй. Ийм сайхан хүмүүсийг хайрлахад амьдрал танд үргэлж баяр хөөр, аз жаргалыг өгөх болно.
Матар
Матрууд бол гайхамшигтай хамтрагчид. Тэд амьдралын хамгийн сайн сайхан талыг олж хараад түүгээрээ хамтрагчаа хайрлаж, хамтрагчдаа бэлэг барихыг хүсдэг эерэг хүмүүс. Бас тэд амьдралдаа өндөр шалгуур тавьдаг учраас хүссэндээ заавал хүрдэг. Тэд хүсэл сэтгэл, эрч хүч, авьяас билгээ бүгдийг нь гэр бүлдээ, хайртай хүмүүстээ зориулж чаддаг хүмүүс. Матруудыг хайрла!
ХОНЬ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Бүтээлч авьяас, оюун ухаан тань амжилтад хүрэхэд тусална. Өрсөлдөгч нар ажилд тань нэлээд саад бэрхшээл учруулахаар байна. Мөн бусдын өмнөөс ажиллах хэрэг ч гарч магадгүй. Хэрвээ ямар нэгэн бизнес аялал төлөвлөх гэж байгаа бол эхлээд үнэхээр хэрэгтэй, хэрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарна. Зарлагаа нарийн тэмдэглэж, хэрэгцээгүй зардлыг танахыг хичээгээрэй.
Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд эв зүйгээр, уян хатан хандахыг од эрхэс зөвлөж байна. Хардалт, үл итгэсэн байдлаас шалтгаалж, гэр бүлд багагүй асуудал үүсэх бололтой. Ганц бие хүмүүс сарын дундуур танилцсан хэн нэгэнтэй богино хугацаанд дотносож, энэ харилцаа нь удаан үргэлжилнэ.
Эрүүл мэнд: Таны биед өвчин зовуурьгүй байх боловч сэтгэл санааны хямралд өртөх магадлалтай. Ажлын ачааллаа тохируулж, тогтмол цагт унтаж хэвших хэрэгтэй. Согтууруулах ундаанаас татгалзаж, найз нөхөдтэйгөө цэвэр агаарт гарахыг илүүд үзээрэй. Тамир тэнхээ сайжруулах эмчилгээ, сувилгаа хийлгэхэд үр дүнгээ хурдан өгнө.
ҮХЭР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажлын газарт зөрчил маргаан үүсэх бололтой. Хэрвээ та ямар нэг шинэ зүйл хийхээр төлөвлөсөн бол дахин нэг нягталж, туршлагатай хүнээс дэмжлэг авах хэрэгтэй. Санхүүгийн байдалд хүндрэл үүсч, таныг багагүй бухимдуулна. Та хэр овжин сэргэлэн байж чадахаас шалтгаалан орлого нэмэгдэх боломжтой. Төлөвлөгөөгүй зардлыг хэрхэвч зөвшөөрч болохгүйг анхаараарай.
Хайр дурлал, гэр бүл: Ганцаардмал ганц бие хүмүүс энэ сард хайрын романст умбана. Удаан хугацаанд харилцаатай байсан хосуудын хувьд сүй тавих бололтой. Харин та гэр бүлтэй бол хүүхэдтэй холбоотой асуудал таныг бага зэрэг зовооно. Хүүхэд таны хүссэн шиг биш хүмүүжүүлсэн шиг хүн болж төлөвшинө гэдгийг анхаараарай.
Эрүүл мэнд: Оюун ухаанаа төвлөрүүлэх, бясалгах, иогоор хичээллэхэд таатай. Энэ нь биеийн энергийг тогтворжуулж, сэтгэл санааг тайтгаруулахад тусална. Магадгүй нүдтэй холбоотой асуудал гарч болзошгүй байна.
ХАМТАТГАХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Карьер хөөх, өөрийгөө дөвийлгөх үзлээсээ болж, хамт олны уур амьсгалыг муутгаж болзошгүй. Таны ажлын амжилтын тал хувь нь хамт олны тусламж дэмжлэг дээр тулгуурладаг гэдгийг битгий умартаарай. Мөнгө санхүүтэй холбоотой маргаанд та ялах болно. Орлогоо нэмэгдүүлэх зорилгоор давхар ажил эрхэлж болно. Гэхдээ жилийн эцэс болсон энэ үед танд тийм ч хялбар боломж тохиохгүй. Иймээс олдсон боломжийг бүү алдаарай.
Хайр дурлал, гэр бүл: Хайр сэтгэлийн тал дээр таатай сайхан байх болно. Та өөрөөсөө дээгүүр албан тушаалтай эсвэл хөрөнгө чинээтэй нэгэнтэй харилцаа тогтоох магадгүй. Энэ нь та хоёрын харилцаанд багагүй сорилт дагуулна. Хосуудын хувьд харилцаа улам гүнзгийрч, батжих болно. Гэр бүлд өдөр тутмын аар саар зөрчил маргааныг даамжруулах хэрэггүй.
Эрүүл мэнд: Санаандгүй байдлаар бэртэж гэмтэх магадлалтай. Согтууруулах ундааны хэрэглээгээ тааруулах хэрэгтэй. Агаар салхинд гарах, аялал зугаалгаар замд гарахдаа яаралтай тусламжийн хайрцгаа битгий мартаарай. Ерөнхийдөө эрүүл мэндийн байдал хэвийн байна.
МЭЛХИЙ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил үйлс хэвийн байх болно. Албан тушаал дэвших, байр сууриа бэхжүүлэх боломжтой. Бизнес эрхлэгчид чухал түнштэй холбоо тогтоох магадлалтай. Бүх зүйлийг цаг тухайд нь хийхийг хичээгээрэй. Санхүүгийн байдал сайжрах бүрэн боломжтой ч бүх зүйл таны хичээл зүтгэлээс шалтгаална.
Хайр дурлал, гэр бүл: Энэ сард таныг романтик учралууд хүлээж байна. Зөвхөн хайрлаж дурлаад зогсохгүй, сүй тавих, хуримын тов тогтоох ч магадлал өндөр байна. Харин гэр бүлтэй хүмүүсийн хувьд үл итгэх, хардах хандлага давамгайлж, хэрүүл маргаан гарах магадлалтай. Иймээс аль болох тэвчээртэй байж, харилцан нэгнээ ойлгохыг хичээгээрэй.
Эрүүл мэнд: Сарын дундуур бие өвдөж магадгүй. Хүнд өвчин биш боловч таныг нэлээд тавгүйтүүлэх бололтой. Гэмтэж бэртэхээс сэргийлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаарай.
АРСЛАН
Ажил, мөнгө санхүү: Ажил хэрэгт гэнэтийн таагүй асуудлууд үүсч мэднэ. Шийдвэрлэх арга замыг хайх явцад бусдын өмнө толгой бөхийх ч хэрэгтэй болж мэднэ. Төлөвлөгөө гаргаж, шинэ санаагаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Өөрийн нөхцөл боломжоо зөв дүгнэснээр орлогоо нэмэгдүүлж чадна. Харин их хэмжээний зарлага гаргахаас татгалзаарай.
Хайр дурлал, гэр бүл: Хувиа хичээсэн зан гаргаж, өөрийнхөөрөө зүтгэх нь гэр бүлийн харилцааг хүндрэлтэй болгож байна. Өөрийн буруугаа мэдэж байгаа нөхцөлд буулт хийх хэрэгтэй. Хайртдаа бууж өгөх нь ялагдал биш юм. Ганц бие хүмүүс түр зуурын зугаа цэнгэлд татагдах магадлалтай. Үүний зэрэгцээ зарим нэг нь нөгөө хүнээ романтик төсөөлөлдөө тааруулах гэж хүчилснээр багагүй зөрчил үүсгэж мэднэ.
Эрүүл мэнд: Биеийн байдал сайн байна. Бага зэргийн гэмтэл авах, хөнгөн ханиад тусах магадлалтай. Өөрөө бие даан эмчилгээ хийх хэрэггүй. Ямар ч тохиолдолд мэргэжлийн эмчид хандаарай.
ОХИН
Ажил, мөнгө санхүү: Ажил хэргийн салбарт ихээхэн амжилттай байна. Өөртөө итгэх итгэл нэмэгдсэнээр мэргэжлийн ур чадвараа бүрэн харуулж, таны нэр хүнд нэмэгдэнэ. Ямар ч салбарт ажилладаг бай таны хичээл зүтгэл олон амжилтыг дагуулна. Санхүүгийн байдал сарын дунд үеэс эрсдэлтэй нөхцөл байдалд орно. Хэн нэгэнд мөнгө зээлэх хэрэггүй.
Хайр дурлал, гэр бүл: Энэ сард ганц бие хүмүүсийг сэтгэл догдлуулсан харилцаа хүлээж байна. Гадаад төрхдөө анхаарснаар эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж чадна. Ойрын өдрүүдэд романтик адал явдал цөөнгүй тохиолдоно. Гэр бүлтэй хүмүүс харилцаагаа сайжруулах, тогтворжуулахад онцгой анхаарах хэрэгтэй.
Эрүүл мэнд: Мэдрэлийн ядаргаа, дархлааны өвчлөлөөс сэргийлээрэй. Бие эрүүл байлгахын гол үндэс нь сэтгэл санаагаа тайван байлгах юм. Спортоор хичээллэдэг хүмүүс энэ сард багагүй амжилт гаргах боломжтой.
ЖИНЛҮҮР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Олон сорилт бас ололт хүлээж байна. Чухал ажил хүлээж авах, томилолтоор явах магадлалтай. Боломжийг ашиглаж чадвал ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийж чадна.Таны эд хөрөнгийн ашиг сонирхол буурна. Их хэмжээний зарлага гаргахаас сэргийлж чадвал санхүүгийн байдал тогтвортой байна.
Хайр дурлал, гэр бүл: Гэр бүлийн хосууд нэгнээсээ уйдаж, шинэ харилцаа үгүйлж болзошгүй. Таны хайр сэтгэл хэр хүчтэйг сорьсон үйл явдал тохиож мэднэ. Ганц бие хүмүүсийг олон сонирхолтой учрал хүлээж байна. Тэдний дундаас амьдралын ханиа олж мэднэ.
Эрүүл мэнд: Сэтгэл тавгүйтэж, бие эвгүйрхэх хандлагатай. Биед онцын өвчлөл байхгүй байна. Тогтмол цагт унтаж, сэрж хэвших хэрэгтэй. Бас хүнд хоолноос татгалзаж, цагаан хоолны дэглэм баримтлах нь сайн.
ХИЛЭНЦЭТ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Албан томилолт, уулзалт зөвлөгөөн, чухал гэрээ хэлцэл гээд завгүй байх болно. Мөнгө их хэмжээгээр орж ирнэ. Санхүүгийн тааламжтай үеийг ашиглаад санаснаа бүтээгээрэй.
Хайр дурлал, гэр бүл: Романтик адал явдал, шохоорхол, түр зуурын зугаа цэнгэл гээд үйл явдал өрнүүн байна. Ганц бие хүмүүс хайр дурлалд яарах хэрэггүй. Хагацсан хүмүүс эргэн нийлэх магадлалтай. Гэр бүлтэй хүмүүс хамт хийж болох сонирхолтой зүйл турших нь харилцааг сэргээнэ.
Эрүүл мэнд: Ачааллаа тохируулж, сайтар амарч байх хэрэгтэй. Ядаргаанд орох, гэмтэж бэртэхээс сэргийлээрэй.
НУМ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Албан тушаал ахиж, орлого нэмэгдэнэ. Салбартаа таны нэр хүнд өсч, олонд алдаршина. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн хэрээр амжилт тань батажна. Энэ сард олон хүн ирээдүйн амжилтын сууриа тавьж чадна. Санхүүгийн байдал сайнгүй байгаа ч орлого тодорхой хувиар нэмэгдэнэ. Их хэмжээний зарлага гаргахгүй байсан нь дээр.
Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах, сүй тавих бололтой. Гэр бүлийн харилцаа зөрчилтэй байж, урам хугаралттай учирна. Зарим нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж мэднэ. Салж сарнихаа урьтал болгохын өмнө өөрийн сэтгэл зүрхээ сайн сонсоорой. Хожим харамсахгүй гэсэн итгэлгүй байвал өөрийгөө хуурах хэрэггүй.
Эрүүл мэнд: Архаг өвчнөө эмчилж, хүндрэхээс болгоомжлоорой. Хорт зуршлаа хаяхад тохиромжтой. Спортоор хичээллэхэд биеийн дархлаа сэргэнэ.
МАТАР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажилдаа сайн үйлс бүтээж, амжилт гаргана. Зарим нэг саад бэрхшээл замд тань тулгарах ч өдөр бүр эрч хүчтэй байж, урдах ажлаа хийснээр эцэстээ та бүхнийг ялна. Бизнес болон ажил хэрэгт ахиц дэвшил гарна. Та зарим нэг чухал хүнтэй холбоо тогтоох юм уу өндөр тушаалын хүнээс тусламж авна. Мөнгөний эх үүсвэр нэмэгдэх тул мөнгөө ахиухан хадгалах боломж гарна. Мөнгөний эх үүсвэр нэмэгдэхээс гадна сугалаа, даатгал гэх мэт гэнэтийн тохиолдлоор их хэмжээний мөнгөтэй болох магадлал өндөр байна.
Хайр дурлал, гэр бүл: Таныг хайр дурлалын тал дээр ивээж, сайхан санал хүлээн авах мөчийг даллаж байна. Шинээр хайр дурлалтай учрах боломж маш өндөр байна. Ганц бие хүмүүс насны ханиа олж, сүй тавина. Харин гэр бүл болсон хосууд үр хүүхэдтэй болж, аз жаргалаар бялхана.
Эрүүл мэнд: Таныг эрүүл мэнддээ анхаарал тавихыг сануулж байна. Сарын дунд үеэс эхлэн эрүүл мэндэд асуудал гарч мэднэ. Гэхдээ энэ нь тийм ч ноцтой биш, жижиг өвчнөөс үүдэх бололтой.
ХУМХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрч хүч, урам зориг нэмэгдэж, идэвхтэй санаачилгатай байх наймдугаар сар эхэллээ. Ажил хэрэгт гэнэтийн өөрчлөлт гарч том боломжийг нээнэ. Санхүүгийн байдал хэвийн байна. Гэхдээ хэрэгцээнээс хэтэрсэн зардал гаргах хэрэггүй. Эс бөгөөс сарын сүүлээр санхүүгийн хямралд өртөхийг анхаараарай. Бизнесийн салбарт хүчтэй өрсөлдөгч гарч ирнэ. Түүний эсрэг давуу талаа ашиглаж, танилын хүрээгээ ашиглан хурдан ажиллавал ялалтад хүрэх болно.
Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс энэ сард заяаныхаа ханьтай учрах магадлалтай. Хайр дурлалын шинэ харилцаа таны амьдралыг шинэ хэмнэлд оруулна. Гэр бүлтэй хүмүүс орон сууц худалдаж авах, хүүхэдтэй болох сайхан мэдээгээр шинэ оныг эхлүүлэх бололтой.
Эрүүл мэнд: Хоолны дэглэм барьж, хүнсний чанартаа анхаарч, жимс ногоо түлхүү хэрэглээрэй. Энэ сард идэвхтэй хөдөлгөөн, зөв хооллолт таныг эрүүл байхад туслах болно.
ЗАГАС
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард өрсөлдөгч нар ажилд тань нэлээд саад бэрхшээл учруулахаар байна. Ажилдаа амжилт гаргахын тулд авьяас чадвараа дайчилж, тооцоотой байх хэрэгтэй. Сарын дунд үеэс та ажилдаа амжилт гаргахад илүү хялбар болох тул боломжийг битгий алдаарай. Дээд албан тушаалын хүнтэй зөрчилдөхөөс зайлсхийгээрэй. Санхүүгийн байдал тогтворгүй байх тул эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийгээрэй. Их хэмжээний мөнгө зээлэх, мөрийтэй тоглох зэргээс татгалзвал дээр.
Хайр дурлал, гэр бүл: Хайр сэтгэлийн асуудалдаа эв зүйгээр, уян хатан хандахгүй бол харилцаанд тань бэрхшээл стресс л нэмнэ. Гэр бүлд баярт үйл явдал олон тохиох боловч энэ нь харилцааг бэхжүүлэхэд тэгтлээ тус нэмэр болохгүй. Хамгийн гол нь ойлголцол гэдгийг санаарай. Хайртай хүний тань эрүүл мэнд муудаж магадгүй.
Эрүүл мэнд: Таагүй үр дүн авчирсан харилцаа таныг ядрааж залхаах болно. Хэрэв ийм нөхцөлд орвол эрүүл мэндээ л анхаарахыг зөвлөж байна. Жолоо барих үедээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Аль болох тайван байж, согтууруулах ундаанаас татгалзаарай.
ХОНЬ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард бие даан олон ажлыг амжуулж, манлайлах чадвараа нотлон харуулж чадна. Ур чадвараа нэмэгдүүлж, суралцахаа зогсоох хэрэггүй. Орлого нэмэгдэж, ажлын санал олныг хүлээж авах бололтой. Хэрэв та ажилдаа дуртай, тууштай нэгэнд ямар ч хямрал тохиохгүй. Харин ажлаа солихоор төлөвлөж буй хүмүүс сарын эхээр тааламжтай. Санхүүгийн байдлаа сайтар хянаж, илүү зардлаа хянах хэрэгтэй.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сар бүхэлдээ хайр, дурлалд тааламжтай. Зарим хүмүүс сүй тавьж, хуримын тов тогтоох магадлал өндөр байна. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд тогтвортой тайван байдал давамгайлж, амар жимэр байх бололтой. Энэхүү тааламжтай үеийг ашиглан хайр сэтгэлээ батжуулж, гэр бүлдээ бүхнээ зориулах хэрэгтэй.
Эрүүл мэнд: Сарын дундуур бие өвдөж магадгүй. Хүнд өвчин биш боловч таныг нэлээд тавгүйтүүлэх бололтой. Гэмтэж бэртэхээс сэргийлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаарай.
ҮХЭР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Сарын эхээр ажил төрөл, бизнесээ ахиж дэвжих, ажил урагшлах сайхан боломжууд гарч ирнэ. Түншийн холбоо харилцаа сайжирна. Хэрвээ та бусадтай зөв харьцаж чадвал боломж илүү тохионо. Мөнгөтэй холбоотой асуудал бэрхшээл тохиолдохгүй. Орлогын хэмжээ огцом өснө. Бизнес эрхэлдэгчдийн орлого сайжирна.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард та бүхэн өөдрөг хандлагатай, сэтгэл хөдлөл ихтэй байх хандлагатай байна. Энэ нь хосын харилцаанд тааламжтай нөлөө үзүүлнэ. Гэр бүлтэй хүмүүс орон сууц худалдаж авах, хүүхэдтэй болох зэрэг янз бүрийн сайхан мэдээ хүлээж байна. Ганц бие хүмүүс заяаныхаа ханьтай учрах магадлалтай.
Эрүүл мэнд: Цаг агаартай холбоотой ч юм уу хөнгөхөн өвчин тусч болох ч амархан эдгэнэ. Тиймээс эрүүл мэнд таатай байгаа энэ үедээ оюун санаагаа цэвэрлэж, төвлөрүүлэн, спортоор хичээллэвэл тустай.
ХАМТАТГАХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Шинэ ажилд орох, бизнесээ эхлүүлэх зэргээр салбар салбартаа завгүй байх бололтой. Энэ сард олон сайхан боломжийг нээж өгөхийн зэрэгцээ санхүүгийн хувьд ч таатай байна. Тиймээс өөртөө итгэлтэй, зоригтой байх хэрэгтэй. Санхүүгийн байдал тогтвортой, сайн байх төлөвтэй байна. Гагцхүү танаас ухаалаг зарцуулалтыг шаардаж байна.
Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүст тааламжгүй сар. Бүтэлгүй дурлал, ганцаардал, гуниглалд автах магадлалтай. Анхаарлаа өөр чиглэлд хандуулж өөрийгөө хөгжүүлэхэд анхаараарай. Хостой болон гэрлэсэн хүмүүсийн хувьд амьдрал улам амттай, тэмүүлэлтэй болно. Хүүхдүүд гэр бүлийн гэрэл гэгээ, баяр баясал гэдгийг илүү мэдрэх гэр бүлийн сар байх болно.
Эрүүл мэнд: Дархлаагаа дэмжин аминдэмээр биеэ бөөцийлөөрэй. Спортоор хичээллэж, эрүүл амин дэмтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Хоолны дэглэм барих, турах гэж хичээх хэрэггүй.
МЭЛХИЙ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил мэргэжилдээ хариуцлагатай хандах хэрэгтэй. Ялангуяа бизнесийн саналуудыг нягт нямбай авч үзээрэй. Таныг мэхлэх оролдлого хийгдэж болзошгүй. Хувийн бизнесээ эхлэхийг хүсэгчдэд тохирох cap тул идэвхтэй ажиллах хэрэгтэй. Санхүүгээ сайжруулахын тулд бүхий л чадвараа дайчлах хэрэгтэй. Түншлэлээс мөнгө олох боломжтой байна. Мөн сугалаанд азтай байх магадлалтай.
Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүнд амьдралыг нь үндсээр нь өөрчлөх романтик учрал тохионо. Ерөнхийдөө хөнгөмсөг хөөрүү болох магадлалтай тул буурьтай байхыг хичээгээрэй. Гэр бүлтэй хүмүүс шинэ байр сав худалдаж авах бололтой. Зарим нь гэртээ шинэ хүнтэй болно.
Эрүүл мэнд: Эрүүл мэнддээ анхаарах завгүй байх бололтой. Хоолны дэглэм барьж, хүнсний чанартаа анхаарах шаардлагатай. Ногоо жимс түлхүү хэрэглээрэй. Унтахын өмнө усанд орж, эрүүл агаарт салхилж ядаргаагаа тайлж байгаарай.
АРСЛАН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард шинэ ажилд орох, бизнесээ эхлүүлэх зэргээр салбар салбартаа завгүй байх бололтой. Ажлаа хойшлуулах, залхуурах нь амжилтаас тань чангаах болно гэдгийг санаарай. Энэ сард танд олон сайхан боломж гарч ирэхийн санхүүгийн хувьд ч таатай байна. Энэхүү таатай байдлыг хэрэгцээт зүйлээ худалдан авах, шаардлагатай хөрөнгө оруулалт татахдаа ашиглаж болох юм.
Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс удаан хугацаанд үргэлжлэх хайр дурлалын төвөгтэй харилцаанд орох магадлалтай. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд зөрчил, маргаан хурцдах хандлагатай байгаа учраас хайртдаа буулт хийж, аядуу зөөлөн байхыг зөвлөх байна.
Эрүүл мэнд: Ажлын ачаалал, стресс, сэтгэл санааны хямралаас үүдэн өвчин эмгэг ороох хандлагатай байна. Эрүүл агаарт гарч, спортоор хичээллэвэл тустай.
ОХИН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Бүтээлч авьяас, оюун ухаан тань амжилтад хүрэхэд тусална. Ямар нэгэн бизнес аялал төлөвлөх гэж байгаа бол сарын сүүл үеийг хүртэл түр азнаарай. Хэрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол олон гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарах магадлалтай. Зарлагаа нарийн тэмдэглэж, хэрэгцээгүй зардлыг танахыг хичээгээрэй.
Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд эв зүйгээр, уян хатан хандахыг од эрхэс зөвлөж байна. Хардалт, үл итгэсэн байдлаас шалтгаалж гэр бүлд багагүй асуудал үүсэх бололтой. Ганц бие хүмүүс сарын дундуур танилцсан хэн нэгэнтэй богино хугацаанд дотносож, энэ харилцаа нь удаан үргэлжилнэ.
Эрүүл мэнд: Ажлын ачааллаа тохируулж, тогтмол цагт унтаж хэвших хэрэгтэй. Согтууруулах ундаанаас татгалзаж, найз нөхөдтэйгөө цэвэр агаарт гарахыг илүүд үзээрэй. Тамир тэнхээ сайжруулах эмчилгээ, сувилгаа хийлгэхэд үр дүнгээ хурдан өгнө.
ЖИНЛҮҮР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажлын газарт зөрчил маргаан хурцдах хандлагатай байна. Хэрвээ та ямар нэг шинэ зүйл хийхээр төлөвлөсөн бол бусдаас тусламж авч, санхүүгийн боломжтоо сайтар тооцох хэрэгтэй. Санхүүгийн байдалд хүндрэл үүсч, таныг багагүй бухимдуулна. Орлого нэмэгдэх боломжтой. Төлөвлөгөөгүй зардлыг тэвчих хэрэгтэй.
Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс эрх чөлөөгөө тааваараа эдэлж, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Энэ сард хайр дурлалын харилцаа эхлүүлэх хэрэггүй. Хосуудын харилцаа харьцангуй тогтвортой байх болно. Үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, бие даан амьдрах арга ухаанд сургах хэрэгтэй.
Эрүүл мэнд: Дархлаагаа дэмжсэнээр ханиад томуунаас сэрэмжилж чадна. Мэдрэлийн ядаргаанд өртөх магадлал өндөр байна. Сэтгэл санаагаа тайван байлгахад анхаарч, тогтмол цагт унтаж байх хэрэгтэй. Санаа зовнил, сэтгэл түгшээсэн асуудлаа бусадтай хуваалцаж, сэтгэлээ тайтгаруулахыг хичээгээрэй.
ХИЛЭНЦЭТ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Шинэ сард танд албан тушаал ахих боломж нээгдэнэ. Ашигтай гэрээ хэлэлцээрийн санал авна. Хамгийн гол нь ашигтай холбоо харилцаа тогтоогоорой. Танилын хүрээ тань тэлж, ажил хэрэгт ашиг тусаа өгнө. Албан тушаал, цалин орлого нэмэгдэх боломжтой.
Гэр бүл, хайр дурлал: Энгийн, тайван уур амьсгал ноёлно. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хадгалж, аливаа зөрчлөөс зайлсхийх хэрэгтэй. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын гал ассан өдрүүд үргэлжилнэ. Үр хүүхдүүдийн хичээл, хувийн зохион байгуулалтад онцгой анхаарах хэрэгтэй болно.
Эрүүл мэнд: Төлөвлөөгүй уулзалт, архи согтууруулах ундаанаас холуур байхыг хичээгээрэй. Сул цагийг биеэ хөгжүүлэхэд зарцуулж, фитнес спортоор хичээллээрэй.
НУМ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил, амьдралдаа шинэчлэл хийхэд тохиромжтой. Өөрийгөө нээж, хөгжүүлэх боломж гарна. Энэ сар таныг адал явдал хүлээж байна. Од эрхэс таны бүтэн сарын туршид ивээлдээ байлгана. Энэ сар мөнгө санхүүгийн дээр санаа зоволтгүй. Энэ сард ашигтай, урт хугацааны гэрээний санал авах боломжтой.
Гэр бүл, хайр дурлал: Ганцаардсан мэт мэдрэмж давамгайлсан өдрүүд үргэлжилнэ. Чухал хүмүүстэй танилцана, тэдгээр хүмүүс амжилтад хэрхэн хүрэхийг мэддэг тул тэдний зөвлөгөөг анхааралтай сонсоорой. Гэр бүлийн аз жаргалд ямар ч муу зүйл тохиолдохгүй. Харин ээж аав, өөр ахмад настай хамаатан садандаа халамж анхаарал тавих хэрэгтэй болно.
Эрүүл мэнд: Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарахгүй ч та хэт мэдрэг байна. Өөдрөг, эерэг хүмүүстэй ойр байхыг хичээгээрэй. Мөн сайн үйлс бүтээвэл сэтгэл санаа хямрахгүй, өөдрөг байна.
МАТАР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажилдаа ахиц гаргаж тушаал дэвшиж магадгүй. Гэхдээ сарын хоёр дахь 10 хоног буюу дундуур бизнесийн салбарт ажилладаг хүмүүст саад бэрхшээлтэй байж, алдагдал хүлээж болзошгүй тул болгоомжлох хэрэгтэй. Харин сарын сүүлээр хөрөнгө оруулалт нэмэгдэх эсвэл санхүүгийн байдал сайжрах боломж бүрдэнэ.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард таны хайр дурлал, гэр бүлийн харилцааг од эрхэс ивээж байна. Иймд гэр бүлд халуун дулаан уур амьсгал, ойлголцол зонхилно. Ганц бие хүмүүсийн хувьд сэтгэлээ илчлэх, болзоо зохиох зэрэгт бүтэмжтэй байх болно.
Эрүүл мэнд: Эрүүл мэндэд асуудал гарна. Тиймээс жижиг гэлтгүй аливаа өвчнийг эртхэн эмчид үзүүлж, эмнүүлж байх хэрэгтэй. Эрүүл мэндээс гадна оюун санааны хувьд амгалан тайван байдлыг эрхэмлээрэй.
ХУМХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Чухал шийдвэр гаргасны үр дүнд шинэ боломж гарч ирнэ. Хэн нэгний итгэлийг амархан олж чаддаг нь таны давуу тал юм. Гэвч хэт хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа болоод үнэлэмжээ алдаж мэднэ. Энэ сард таныг амжилт бүтээл дүүрэн сар хүлээж байна. Мөнгөний тал дээр азтай байна гэдэгтээ итгэж болно. Энэ намар ажил хэргийн тал дээр ихээхэн одтой байна. Томоохон албан тушаалтнууд танд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хумхын ордныхон олон шүтэн бишрэгчтэй, олон болзоо учраатай байх нь. Улмаар өөрт тохиромжтой нэгнийг олж, гүнзгий харилцаа үүсгэн үр хүүхэдтэй болохыг төлөвлөж ч мэднэ. Хосуудын харилцаанд зөрчил үүсч, та хоёрын хайр сэтгэлийг сорино. Нэгнээ үл хүндэтгэж, өөрийгөө хэт бодох нь зөрчлийг хурцатгах аюултай.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал хэвийн байна. Арьс, үсэндээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Ямарваа бүтээгдэхүүнийг өөрөө дур мэдэн хэрэглэхээс илүү мэргэжлийн хүний зөвлөгөөг дагавал дээр.
ЗАГАС
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил ихтэй маш үр дүнтэй ажиллах сар. Хэрвээ хийх ёстой зүйлээ хийчхээд байхад чинь зохих ёсоор үнэлэхгүй байгаа юм шиг санагдвал зоригтойгоор ажлаа сольж болно. Илүү дээр боломж чамайг хүлээж байж магадгүй юм. Өөрчлөгдөх, хөгжих, хэрэгтэй цагтаа хаях зүйлээ хаяхаас эмээх хэрэггүй. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой сар байна. Гэхдээ сарын сүүлээр их хэмжээний мөнгө дэмий үрэх юм уу алдаж гээх магадгүй тул болгоомжил.
Гэр бүл, хайр дурлал: Хүмүүстэй амархан танилцаж, харилцаа холбоо тогтооно. Гэр бүлийн маргаан удаан үргэлжлэхгүй. Таны дур хүсэл нэмэгдэж, романтик хүсэл зүгээр суулгахгүй бололтой. Сексийн харилцаанд шинэ туршилт хийх зэргээр сонирхолтой болгоход гэмгүй.
Эрүүл мэнд: Ядрах, халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй арга хэмжээ авч, өөрийгөө хайрлаарай. Энэ сард биедээ анхаарч, эмчилгээ сувилгаа хийхэд гэмгүй.
Хонь (3/21-4/19)
Хонины ордныхны хувьд аз жаргал, эрх чөлөө, ямар нэг дүрэмгүй байдал нь тэднийг аз жаргалтай болгож чаддаг. Энэ ордныхон аз жаргалыг өөрөөсөө олж чаддаг, төлөвлөгөөний дагуу амьдрах дуртай хүмүүс. Тэд туйлын биеэ даасан учраас бусдын тусламжийг авах болон бусдад туслахыг нэг их чухалд боддоггүй. Энэ зангаа түр хойш тавьж хүн хүндээ туслах, итгэж найдахын давуу талыг мэдэрч чадвал тэдний амьдралд цоо шинэ хуудас нээгдэн, аз жаргалтай мөчүүдийг илүү их мэдэрч чадна.
Үхэр (4/20-5/20)
Үхрийн ордныхон өөрийгөө сайхан зүйлсээр хүрээлүүлэх дуртай. Тансаг эд, гоёл чимэглэл болон эд хөрөнгө тэднийг аз жаргалтай болгох чадалтай. Өөрийг нь ойлгож, хүндэлж, дэмждэг хүмүүсийн дэргэд өөрийнхөөрөө тухтай байхдаа хамгаас илүү аз жаргалыг мэдэрдэг. Үхрийн ордныхны хувьд ирээдүйдээ итгэлтэй байдал, тогтвортой харилцаа, санаа бодлыг нь ойлгодог хүнээс жинхэнэ хайрыг мэдэрдэг. Тиймээс энэ ордны хүмүүстэй хамт байхыг хүсэж байгаа бол дээрх шаардлагыг хангасан байх нь маш чухал.
Ихэр (5/21-6/21)
Ихрийн ордныхон юу хүсэж байгаагаа шийдэхдээ тааруухан. Тэд тухайн үеийн сэтгэл санааны байдал, долоо хоногийн ямар өдөр гээд олон хүчин зүйлсээс хамаарч, хүссэн зүйл нь байнгын хувирамтгай байдаг. Гэвч мэлхийн ордныхонтой амьдралаа холбох, ажлын хамтрагч болох, хамтдаа шинэ зүйлсийг таньж мэдэхдээ бүхий л үед тун ч таатай ханддаг. Мэлхий болон ихрийн ордныхон хоорондоо хамгийн тохиромжтой байдаг ба ярилцахад үзэл бодол нь төгс нийцдэг билээ. Тиймээс тэд ойрын хүрээлэлдээ мэлхийн ордны хэн нэгнийг байлгаж чадвал аз жаргалыг мэдэрч чаддаг.
Мэлхий (6/22-7/22)
Мэлхийн ордныхон төрөлхийн романтик, байгальд хайртай, гэрсэг хүмүүс юм. Гэр бүл, найз нөхөд нь түүнийг өндрөөр үнэлж, хайрладаг. Гэвч мэлхийн ордныхонд зарим үед ганцаараа байх цаг хугацаа хэрэгтэй. Энэ үедээ тэд мөрөөдөлдөө автаж, өөрт тохиолдсон зүйлсийн тухай эргэцүүлэн бодох дуртай, үүнээсээ ч багагүй таашаал авдаг. Тиймээс мэлхийн ордныхон өөрийн гэсэн гэр орон, ганцаараа байх орон зай нь тэднийг аз жаргалтай болгодог. Өөрийн зан араншин, байгаа байдлаа хүлээн зөвшөөрч, хайрлаж сурах нь тэднийг амьдралаас аз жаргалыг мэдрэхэд хамгийн тустай эм юм.
Арслан (7/23-8/22)
Энэ ордныхон өөрийн байр сууриа илэрхийлэх, өөртөө итгэлтэй байдлаараа бусад ордныхноос ялгардаг. Тэд шүүмжлэлд маш эерэгээр ханддаг нь хамгийн том давуу тал юм. Өөрийн авьяасыг олж нээн, давуу талаа олж чадвал маш олон шүтэн бишрэгчтэй болж, олон хүний үлгэр дууриал болох юм. Өөрийнхөөрөө байхдаа туйлын аз жаргалыг мэдэрч чаддаг. Үүнээс гадна ваар хийх, зураг зурах гэх мэт бүтээлч хоббитой болох нь амьдралд нь томоохон өөрчлөлт оруулна. Хэдий олон давуу талтай ч зарим үед өөрийгөө бусдаас дээгүүрт тавих хандлагатай байдаг. Энэ сул талаа засаж чадвал эргэн тойрны хүмүүсээсээ хайр, аз жаргалыг улам ихээр мэдэрч чадна.
Охин (8/23-9/22)
Охины ордныхон эмх цэгцтэй байдал болон хайр дурлалаас аз жаргалыг мэдэрдэг. Тэд өөртөө тухтай орчинг өөрийн гараар бий болгож, үүнээсээ аз жаргалыг мэдрэх дуртай. Ажил, амьдрал, хайр дурлал гээд бүхий л зүйлс өөрийн байх ёстой байранд байх үед юунаас ч илүү жаргалтай байдаг. Гэвч бүхнийг төгс байлгах энэ хүслээсээ болоод зарим үед сэтгэл нь тавгүйтдэг. Бүх зүйлд өөрийн гэсэн гоо сайхантай гэдгийг ойлгож, хэт их хүлээлтгүй байх нь амьдралыг тань илүү хялбар болгоно.
Жинлүүр (9/23-10/22)
Тогтвортой байдлыг илтгэдэг энэ ордныхон бүхий л зүйлсийн тэнцвэрт байдлыг хадгалахыг ихээхэн эрмэлздэг. Тэдний хувьд “алтан дунджийг” баримталж чадвал аз жаргалыг мэдэрч чаддаг. Тэд бусдын анхаарлын төвд, завгүй байх дуртай. Гэхдээ зарим үед өөрийнхөө дотоод хүнтэй ярилцаж, юуг туйлын ихээр хүсэж байгаагаа мэдрэх нь чухал. Энэ ордныхныг юу аз жаргалтай болгож чадахыг тэд зөвхөн өөрөө шийдэж, өөрөө хайж олж чаддаг билээ.
Хилэнц (10/23-11/21)
Төрөлхийн энергиэр дүүрэн хүмүүс. Үүнийгээ бусадтай хуваалцаж, сэтгэлийг нь засах, энергиэрээ цэнэглэж, итгэл өгөх онцгой “шидтэй”. Тэднийг “энергийн цус сорогчид” ч гэж хэлдэг. Тэд маш олон хүнээс олон төрлийн энергийг хүлээн авч түүнийгээ эерэг болгон гадагшлуулж чаддаг. Үүнээсээ гайхалтай таашаал авч, аз жаргалыг мэдэрдэг. Аюултай спортоос маш өндөр сэтгэл хөдлөл мэдрэх дуртай байдаг учир спортоор хичээллэх нь чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан сонголт болно. Мөн өөрт хуралдсан олон хүний мэдрэмжийг гадагшлуулахад нь тустай. Энергиэ хэрхэн зөв гадагшлуулах аргыг суралцаж чадсан хилэнцүүд хамгийн дээд аз жаргалыг мэдэрч чадна.
Нум (11/22-12/21)
Амралтгүй амьдрах дуртай энэ ордныхны зүүд ба бодит амьдрал нь адал явдлаар дүүрэн байдаг. Тэд өөрийнх нь ирээдүйг илүү сайхан болгох газарлуу явахдаа, хуучин дассан зүйлсээ “алга урвуулахын төдийд” орхиж чаддаг онцгой чадвартай хүмүүс. Тэднийг албан тушаал дэвшилт, нэр хүндтэй байдал, бусдыг удирдах нь аз жаргалтай болгож чаддаг. Гэвч тэд өөрт нь аз жаргалыг өгч буй зарим зүйлсийг хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийж, зугтаахыг оролддог. Тиймээс бодит байдалтай эвлэрч чадвал аз жаргалыг мэдэрч чадна.
Матар (12/22-1/19)
Матрын ордныхон хийж буй ажлаасаа хамгийн их таашаал авдаг. Тэд эргэн тойрны бүх зүйлсээсээ өөрт хэрэгтэй мэдээллийг байнга цуглуулж, үүнийгээ ажилдаа зориулах дуртай. Энэ ордонд төрсөн хүмүүс хэрэгцээгээ бүрэн хангаж чадсан үедээ хамгийн аз жаргалтай байдаг. Тэр хүртлээ бүх эрч хүч, оюун санаагаа зөвхөн ажилдаа зориулдаг. Өөрийгөө хийж буй зүйлээсээ илүү чухал гэдгээ мэдэрсэн тэр үедээ бүх хүмүүсийн өмнө дэлгэрэх цэцэг мэт л өөрчлөгддөг. Тиймээс амралт, ажлын цагаа зөв зохицуулж сурах хэрэгтэй.
Бумба (1/20-2/18)
Тэд зарим зүйлсийг хэтэрхий хүндээр тусгаж авдаг. Үүнийгээ засаж, байдлыг илүү бодитоор харж чадвал тэд илүү тайван сайхан амьдарч чадна. Өөрийгөө маш найдвартай, үнэнч хүмүүсээр хүрээлүүлсэн байдал нь тэдний бүх зүйлд сэрэмжтэй ханддагийн дохио юм. Амьдралаас бүрэн аз жаргалыг мэдрэхийн тулд өнөөдрөөрөө амьдарч, ирээдүй болон өнгөрснийг ардаа үлдээж сураарай. Мэдлэгтэй, сайхан царай зүстэй байхын тулд биш, харин одоо байгаа амьдралын бүх мөчүүдээс аз жаргалыг мэдэрч сурах нь таныг аз жаргалд хөтөлнө.
Загас (2/19-3/20)
Тэд бусдад тусалж чадвал түүнээсээ хамгийн сайхан мэдрэмжийг авч чаддаг. Өөрийнх нь оролцсон үйл явдал, ажил хэрэг хэн нэгэнд аз жаргал бэлэглэхэд дуртай байдаг. Өнгөрсөн амьдралынхаа таагүй зүйлстэй одоог хэр нь зууралддаг. Үүнийгээ тавьж явуулж сурах нь тэдний сэтгэлийг хүнд ачаанаас салгана. Мөн хэтэрхий их хүлээлтгүй, нөхцөлгүй сэтгэлээр бусдад туслан, сайн үйлсийн аянд нэгдэхэд буруудахгүй. Энэ үедээ сөрөг энергитэй хүмүүсийн хариу үйлдэлд эмзэглэж болохгүй шүү.
ХОНЬ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэрэгт таны хичээл зүтгэлээс үл шалтгаалсан үл ойлголцол, бүтэлгүйтэл давамгайлна. Сарын эхээр ажилдаа бүхнээ зориулах боловч үр дүн бага байна. Харин сарын сүүлээс бизнесийн ашиг орлого нэмэгдэх бололтой. Санхүүгийн байдлаа сайжруулахын тулд шударгаар хөдөлмөрлөх хэрэгтэй. Бага ч бай арга заль хэрэглэх нь хожим таныг илүү том асуудалд оруулж мэднэ. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаанд та ялалт байгуулах боломжтой.
Гэр бүл, хайр дурлал: Таны хүрээлэл нэмэгдэхийн хэрээр харилцаанд олон давуу тал бий болно. Ялангуяа ганц бие хүмүүс олон янзын хүмүүстэй харилцаанд орсноор өөрийнхөө юу хүсч буйгаа илүү тодорхой мэдэх болно. Гэр бүлийн харилцаанд бага зэргийн үл ойлголцол байх боловч ноцтой асуудал үүсэхгүй. Санхүүгийн хүндрэлээс шалтгаалан харилцаанд асуудал үүсч болзошгүй.
Эрүүл мэнд: Та нарын зарим нь энэ сард маш эрсдэлтэй нөхцөл байдалд орж, хүндээр бэртэж гэмтэж болзошгүй. Харин зарим нь сэтгэлзүйн хувьд эрс өөрчлөгдөж, шинээр төрсөн мэт болно.
ҮХЭР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны амьдрал хүндрэл, сорилт тулгарна. Тухайлбал, ажлаасаа халагдах, санхүүгийн алдагдалд орох, эд хөрөнгөө алдах гэх мэт. Бүхнийг шинээр эхлэх сэтгэлийн тэнхээ, зоригтой байгаарай. Сарын дундуур та сонголттой тулгарах бөгөөд үр дүн нь таны амьдралыг эрс өөрчилнө. Санхүүгийн байдал тогтворгүй байх тул ямар ч нөхцөлд хэтэвчээ бүрэн шавхахгүй байхыг хичээгээрэй.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард сарны нөлөөгөөр таны сэтгэлзүй тогтворгүй байхаас шалтгаалан эргэн тойрныхон ялангуяа гэр бүлийнхэнтэйгээ харилцахад олон бэрхшээл тулгарна. Үл итгэсэн, сэжиглэсэн хандлага таныг зовоох бололтой. Хайртдаа итгэж чадахгүй байвал шударгаар нээлттэй ярилцаж, шаардлагатай бол мэргэжлийн сэтгэл судлаачаас тусламж авч болох юм. Ганц бие хүмүүс ч багагүй “эморох” хандлагатай байгаа тул харилцаанд орох гэж яарах хэрэггүй.
Эрүүл мэнд: Нойргүйдэх, ходоод гэдэс хямрах зэрэг стресс бухимдлаас шалтгаалсан өвчлөл таныг зовоож мэднэ. Амьдралын хэмнэлээ өөрчилж, спортоор түлхүү хичээллэхийг хичээгээрэй.
ХАМТАТГАХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны бүтээлч, идэвх санаачилгатай байдал амжилт өөд хөтөлнө. Та өөрийгөө бүрэн дайчилснаар төсөөлж байснаас илүү үр дүнд хүрч чадна. Амжилтын амт таныг өөртөө улам итгэлтэй болгохын зэрэгцээ орлого тань тодорхой хэмжээнд өснө. Мөн нэр хүндийг дагаж, ажил бизнест олон боломж нээгдэх болно. Энэ сард та хангалттай хэмжээний мөнгө олж чадах тул санхүүгийн асуудлаа нэг дор цэгцэлж чадна. Гэхдээ юунд, яаж зарцуулах нь таны ухаан бас сонголт юм.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард та харилцаандаа илүү нухацтай хандаж, аливаа хил хязгаарыг яс тогтоох болно. Энэ нь гэр бүлийн харилцаанд ашиг тусаа өгөх боловч ганц бие хүмүүсийн хувьд өөрөөсөө бусдыг түлхэх болно. Гэр бүлдээ бүхнээ зориулдаг хүмүүст энэ сар тайван, аз жаргалтай байх болно. Харин адал явдал эрэлхийлэгчид гэр бүл, үнэт зүйлээ эрсдэлд оруулж болзошгүй.
Эрүүл мэнд: Таны биед ноцтой өвчлөл байхгүй боловч ядаргаанаас үүдэлтэй эмгэг шинж тэмдэг ажиглагдах бололтой. Ажил, амралтаа зөв тохируулж, амин дэмтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Хорт зуршлаас аль болох татгалзахыг хичээгээрэй.
МЭЛХИЙ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажилдаа ахиц гаргаж тушаал дэвшиж магадгүй. Гэхдээ сарын дундуур бизнесийн салбарт ажилладаг хүмүүст саад бэрхшээлтэй байж, алданги хүлээж болзошгүй тул болгоомжлох хэрэгтэй. Харин сарын сүүлээр хөрөнгө оруулалт нэмэгдэх эсвэл санхүүгийн байдал сайжрах боломж бүрдэнэ. Ажил хэргийн хүрээнд харилцаа холбоогоо тэлэхэд анхаараарай.
Гэр бүл, хайр дурлал: Гэр бүлийн тал дээр, заримд нь хайр дурлалын тал дээр жижиг асуудлууд тулгарна. Хайр дурлалын харилцаанд бодит байдал өөрчлөгдөж магадгүй. Үүссэн нөхцөл байдлыг буруу дүгнэснээс алдаа гаргахаас болгоомжлоорой. Ганц бие хүмүүс төвөгтэй, удаан хугацаанд үргэлжлэх харилцаанд орж болзошгүй.
Эрүүл мэнд: Сэтгэл зүйн талаасаа биедээ хэт ачаалал өгөхгүй байх нь эрүүл мэндээ хамгаалах гол алхам байна. Стресс, бухимдлаа зөв аргаар тайлахад анхаараарай.
АРСЛАН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ажил хэрэгт өөрийгөө батлан харуулах хэрэгтэй. Гэхдээ өрсөлдөгчөө дутуу үнэлэх хэрэггүй. Тодорхой зорилго тавьж түүнийгээ биелүүлэхэд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Энэ үед орлогоо хуримтлуулж, банкинд данс нээх хэрэгтэй.
Гэр бүл, хайр дурлал: Гэр бүлтэй хүмүүсийн хувьд зөрчил, маргаан хурцдах хандлагатай байгаа учраас хайртдаа буулт хийж, аядуу зөөлөн байхыг зөвлөх байна. Хайр, дурлалын адал явдал, түр зуурын зугаа цэнгэл их тохионо. Гэр бүлтэй хүмүүс үнэнч байхыг хичээгээрэй. Ганц бие хүмүүс бусдад хууртах, ашиглуулахаас сэрэмжлээрэй.
Эрүүл мэнд: Хурц иртэй зүйлтэй болгоомжтой харьцах, зүсэгдэж гэмтэхээс сэрэмжлээрэй. Анхны тусламжийн хайрцгаа өөрт ойр байлгах хэрэгтэй.
ОХИН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил үйлс хэвийн байх болно. Албан тушаал дэвших, байр сууриа бэхжүүлэх боломжтой. Бизнес эрхлэгчид чухал түнштэй холбоо тогтоох магадлалтай. Санхүүгийн байдал сайжрах бүрэн боломжтой ч бүх зүйл таны хичээл зүтгэлээс шалтгаална. Таны сонирхлыг маш их татсан эрсдэлтэй ажлын санал хүлээж авах бололтой. Өөртөө итгэлтэй байвал хичээгээд үзэх хэрэгтэй. Бүтэлгүйтсэн ч та олон зүйл сурч мэдсэн байх болно.
Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс хайр дурлалд яарах хэрэггүй. Учир нь энэ сард хайр дурлалын харилцаа бүтэмж муутай байх бөгөөд та сэтгэлээ шархлуулах магадлалтай. Харин гэр бүлтэй хүмүүсийн тухайд харилцаандаа шинэлэг зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Гэхдээ зарим хүмүүс гэр бүлээс гадуур харилцаанд сэтгэл татагдаж мэдэх юм.
Эрүүл мэнд: Сарын дундуур бие өвдөж магадгүй. Хүнд өвчин биш боловч таныг нэлээд тавгүйтүүлэх бололтой. Гэмтэж бэртэхээс сэргийлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаарай.
ЖИНЛҮҮР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэргийн салбарт ихээхэн амжилттай байна. Өөртөө итгэх итгэл нэмэгдсэнээр мэргэжлийн ур чадвараа бүрэн харуулж, таны нэр хүнд нэмэгдэнэ. Ажил хайж яваа хүмүүс санаанд таарсан ажлаа олох, бизнес эрхлэгчид амжилт гаргах боломжтой. Санхүүгийн байдал сарын дунд үеэс эрсдэлтэй нөхцөл байдалд орно. Хэн нэгэнд мөнгө зээлэх хэрэггүй.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард зарим хүмүүс хайр дурлал, гэр бүлтэй холбоотой эцсийн шийдвэр гаргаж, амьдралаа цэгцлэх бололтой. Шинэ хайр дурлалтай учрах нэгэн байхад салалт хагацлыг давах үзэх нэгэн ч бий. Ганц бие хүмүүс жинхэнэ хайр дурлалтайгаа учрах бололтой.
Эрүүл мэнд: Дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Дэглэм барих, хүнд спортоор хичээллэхэд тохиромжгүй. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж амин дэмийн дутагдлаас сэргийлээрэй.
ХИЛЭНЦЭТ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ үед та амьдралынхаа хамгийн зоригтой шийдвэрүүдийг гаргана. Хамгийн гол нь жижиг зүйлсэд сатааралгүй хамгийн том, өргөн цар хүрээтэй ажилд өөрийгөө дайчлаарай. Олон зүйл дээр ажиллаж байгаа хүмүүс олохоосоо илүүтэй алдах магадлалтай. Тиймээс гол зорилгоо тодорхойлж, нэг зүйлд бүхнээ дайчлах хэрэгтэй. Санхүүгийн байдал санасан хэмжээнд хүрэхгүй боловч та хоосон хонохгүй.
Гэр бүл, хайр дурлал: Та өөрийн карьертаа хэт их анхаарал хандуулснаар хайр дурлалд цаг зав, сэтгэл зүрхээ зориулахаа больжээ. Улмаар гэр бүлээсээ холдож, хөндийрөх магадлалтай. Ганц бие хүмүүс бизнесийн салбарт хүч үзэхэд амжилттай байх боловч хайр дурлалын тал дээр адил байхгүй.
Эрүүл мэнд: Сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Стресс, санаа зовнил хоол боловсруулах системд сөргөөр нөлөөлж, бие махбодод хүндээр тусч болзошгүй.
НУМ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст олон төрлийн сайн нөлөө үзүүлнэ. Энэ сард та юу хийхийг хүсч буйгаа тодорхойлоход анхаарах хэрэгтэй. Учир нь хийхийг чин сэтгэлээсээ хүссэн зүйлээ олж чадвал амжилт өөрөө таныг хайж ирэх болно. Ажил, бизнесийн амжилтыг дагаад орлого нэлээд нэмэгдэнэ.
Гэр бүл, хайр дурлал: Янаг амраг, хайр дурлалын адал явдал эрэлхийлэх нь таныг том эрсдэлд оруулна. Гэр бүлдээ хариуцлагаа ухамсарлаагүй бол зөрчил, маргаан салахгүй. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалд төдийлөн ач холбогдол өгөхгүй бололтой.
Эрүүл мэнд: Фитнессээр хичээллэх, агаар салхинд гарах, ууланд алхах, гүйх зэргээр алдагдсан эрч хүчээ нөхөөрэй. Хэрвээ бие чинь өвдвөл амин дэм ууж, хангалттай сайн амарч аваарай.
МАТАР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Хариуцлагатай үүрэг даалгавар хүлээж авах эсвэл том төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах ажлын санал ирэх бололтой. Ажлын байраа солих, албан тушаал дэвших магадлалтай. Шинэ бизнест орох эсвэл хамтарсан компани байгуулах боломж гарч ирнэ. Санхүүгийн байдалд сарын турш санаа зовохгүй байж болно.
Гэр бүл, хайр дурлал: Хайр сэтгэлийн харилцаанд таатай. Ганц бие хүмүүс өөрийн “шаардлагад” нийцсэн нэгэнтэй холбоо харилцаа тогтоох магадлалтай. Гэр бүлтэй хайр дурлалаа олсон хосуудын хувьд харилцаа улам гүнзгийрч, батжих болно. Гэхдээ ахуйн жижиг асуудлаа харилцаатайгаа хутгах хэрэггүй.
Эрүүл мэнд: Цаг агаартай холбоотой ч юм уу хөнгөхөн өвчин тусч болох ч амархан эдгэнэ. Тиймээс эрүүл мэнд таатай байгаа энэ үедээ оюун санаагаа цэвэрлэж, төвлөрүүлэн, спортоор хичээллэвэл тустай.
ХУМХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Өөртөө итгэлтэй байдал тань ялалтыг өөрийн гарт авчрах болно. Та олны хүндлэл хүлээж, нэр хүнд олно. Үүнийгээ дагаад ажил үйлс бүтэмжтэй байна. Хэрвээ чи хичээнгүй ажиллавал энэ сард тушаал дэвших магадлалтай. Санхүүгийн байдал маш сайн байх тул олон асуудлыг цэгцэлж чадна. Авьяас бүтээлч байдал ундарч эхлэх тул олонд сайшаагдсан бүтээл туурвиж чадна.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард таны хайр дурлал, гэр бүлийн харилцааг од эрхэс ивээж байна. Иймд гэр бүлд халуун дулаан уур амьсгал, ойлголцол зонхилно. Ганц бие хүмүүсийн хувьд сэтгэлээ илчлэх, болзоо зохиох зэрэгт бүтэмжтэй байх болно. Гэхдээ хайр дурлалын харилцаанд яарах хэрэггүй гэж анхааруулж байна.
Эрүүл мэнд: Тархины хэт ачааллаас шалтгаалан стресс нэмэгдэнэ. Нойргүйдэх, ходоод гэдэс хямрах магадлалтай. Ажил, амралтын хэмнэлээ зөв зохицуулах хэрэгтэй.
ЗАГАС
Ажил хэрэг, мөнгө санхүү: Од эрхсийн нөлөөгөөр сарын эхээр ажил төрөл, бизнесээ ахиж дэвжих, ажил урагшлах сайхан боломжууд гарч ирнэ. Энэ сард олон сайхан боломжийг нээж өгөхийн зэрэгцээ санхүүгийн хувьд ч таатай байна. Мөнгөтэй холбоотой асуудал бэрхшээл тохиолдохгүй. Орлогын хэмжээ огцом өснө. Бизнес эрхэлдэгчдийн орлого сайжирна.
Гэр бүл, хайр дурлал: Энэ сард эсрэг хүйстнээсээ мэдрэх таашаал дээд цэгтээ хүрнэ. Зарим нь гэрлэх гэж яарах бололтой. Гэр бүлийн харилцаанд тайван, эвтэй байх бололтой.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд санаа зовох асуудал үүсэхгүй. Аливаа эмчилгээ сувилгаа үр дүнгээ сайн өгнө. Агаар салхинд гарч, эрч хүчээ сэргээгээрэй.
Хүн төрөлхтөн байгаа цагт худал оршсоор л байх болно. Бид бусдыг болон өөрийгөө хамгаалах гэж эсвэл зүгээр л сайхан болохоор нь худал ярьдаг. Энэ бол хүний араншин, харин хүн бүр харилцан адилгүй худлаа ярьдаг. Хэрхэн яаж худлаа ярьдаг, хэр зэрэг гэм хор учруулдаг нь хүний төрсөн ордоос шалтгаалан өөр байна.
Аль болох худал ярихгүйг хичээдэг, худал ярьсан бол гэмшдэг нь байна, худлаа ярих хэрэгцээг мэдэрдэггүй, үргэлж хэцүү үнэнийг илүүд үздэг нь байна, бүр төрөлхийн худалчид ч байдаг. Тэд худлыг зүгээр л сонирхолтой түүх гэж үздэг. Та ямар төрлийн худалч вэ?
Хонь: Тэд цэвэрхэн худлаа ярьж чаддаггүй болохоор тэдэнд ямар ч ашиггүй байдаг. Худлаа ярьсан нь баригдсанаас болж үүсэх драма-д гаргах тэвчээр тэдэнд байхгүй. Иймд худлаа ярихаас төвөгшөөнө.
Үхэр: Зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэгчид. Хэрэв багахан цагаан худал юмсыг өөрийнхөөрөө хийхэд нь хэрэгтэй бол огт эргэлзэхгүй.
Ихэр: Ихрүүд сахилгагүй, хүмүүсийн анхаарлыг татах дуртай. Бас уран сэтгэмж сайтай, иймд элдэв санаагүй цагаан худал хэлдэг, харин хүмүүс үүнд нь итгэчихдэг. Ярьсан зүйлийнх нь үнэн, худал эсэх танд огт хамаагүй болтол толгойг чинь эргүүлэхдээ чадварлаг.
Мэлхий: Үнэнч, халамжтай Мэлхийнүүд таныг хамгаалах гэж худлаа ярьдаг, өөр хүнээс эсвэл өөрийн чинь мэдрэмжээс. Бүх зүйл сайн биш байсан ч сайн байгаа гэж ойлгуулж сэтгэлийг чинь амраана, ер нь бол сайхан сэтгэлийн үүднээс худал ярина.
Арслан: Ихрүүд шиг хүмүүсийн анхаарлыг татах дуртай. Иймд тэдний ярьсан зүйлс үнэн, гэхдээ бага зэрэг хэтрүүлэгтэй үнэн байдаг. Үзэгчид нь хэдий их гайхширна түүх нь улам их хэтрүүлэгтэй болно.
Охин Задлан шинжлэгч Охиныхон аль болох худал ярихгүйг хичээдэг. Хонинууд шиг, худал ярихыг төвөгтэй зүйлд тооцно. Гэхдээ асуудлыг шийдвэрлэх замд нь үнэн саад болоод байгаагаас бусад тохиолдолд. Худлаа ярихда ч эхээд давуу сул талыг нь үнэлнэ.
Жинлүүр: Жинлүүр бол зурхайн дипломатчид юм, тэгэхээр хүн бүрийн сэтгэлд нийцүүлье гэвэл, худал хэлэх нь зайлшгүй билээ. Ихэр болон Арсланг бодвол Жинлүүрийн худал тун үнэмшилтэй байдаг, хүмүүс оройтохоосоо өмнө тэдний худал ярьж байгааг төсөөлдөг ч үгүй.
Хилэнц: Юманд сэжиглэнгүй ханддаг, заримдаа ов мэх гаргахаас буцдаггүй хүний хувьд, худал ярина гэдэг бүх Хилэнцүүдийн сайн чаддаг тоглоом юм. Төрөлхийн ажигч гярхай тул нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж хамгийн төгс худлыг боловсруулна.
Нум: Нөхөрсөг, нийтэч Нумынхан худлаа ярьдаггүй. Тэд нөхөрлөлөө, эргэн тойронд буй хүмүүсээ хуурахааргүйгээр хэтэрхий их дээдэлдэг. Гэхдээ худлаа ярих зайлшгүй шаардлага тулгарсан бол, хоёрын хооронд юм хийхгүй, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг худалыг найруулна, ихэвчлэн хүндэтгүүштэй шалтгаантай байна.
Матар: Матар худал ярихыг үзэн яддаг. Тэд үүнийг хийхгүй, бүр татгалзана.
Өөрсдөө төрөлхийн үл итгэгчид тул ямар ч төрлийн худлыг үзэн ядах нь гайхмаар зүйл биш юм. Худлаа ярилаа гэхэд, тэр нь нэг их уддаггүй. Их гэмшдэг тул өөрсдөө үнэнээ хүлээчихдэг.
Хумх: Ихрүүд шиг, Хумхын ордныхон бүтээлч ухаалаг тууль хайлагчид юм. Тэдний худал “үнэн гэхэд хэтэрхий сайхан” байдаг, гэхдээ тэд үүнийгээ ямар ч өө сэвгүй хийдэг тул хүмүүс эцэст нь итгэдэг.
Загас: Ихэнхи эмзэг ордны адил Загас худлаа ярьдаггүй, харин худлаа ярилаа гэхэд бүгдийн сайн сайхны төлөө байна. Чиний сэтгэлийг бодно, эсвэл өөрийгөө хамгаална. Хэтэрхий эмзэг зөөлөн тул худлаа ярьсныг нь мэдсэн ч хүмүүс тэдэнд уурлаж чаддаггүй.
Эх сурвалж: Хөгжилтэй Зурхай
Хэн бусдын бодол санаа болон сэтгэл хөдлөлийг унших, тэдний зорилгыг урьдчилан мэдэх бие физиологийн онцгой чадвартай байхыг хүсэхгүй байх билээ? Энэ супер хүч зарим хүмүүст зорилгодоо хүрэхэд нь тус болдог! Гэхдээ зөн совин нь өндөр хөгжсөн хүн бусдын хил хязгаарыг давах нь зөв зүйл болов уу? Ямартай ч та бүхэнд зөн совин нь үзмэрчийнхээс дутахааргүй өндөр хөгжсөн зурхайн 3 ордыг танилцуулъя.
3-р байр Хилэнц
Хилэнц бол гарцаагүй хамгийн нууцлаг зурхайн орд. Энэ ордод төрсөн хүмүүс гайхалтай авьяас чадварыг эзэмшсэн байдаг. Тэд хүний мөн чанарыг гаднаас нь хараад л мэднэ. Үүний зэрэгцээ тэд тухайн хүний бурханлаг эсвэл чөтгөрлөг шинж чанарын аль нь илүү давамгайлж байгааг гадарлах увдистай. Хамгийн гайхалтай нь, анх уулзахдаа л Хилэнцүүд ямар хүнтэй холбогдож байгаагаа мэдэрдэг бөгөөд энэ үедээ өөрийгөө яагаад байгааг ойлгодоггүй. Тэд хүмүүсийн дараагийн үйлдлийг бараг зөв таадаг бөгөөд заримдаа хэн нэгэн хуурах эсвэл заль мэх хэрэглэх гэж байгааг ямар ч үгийн зөрүүгүй тэр дорхноо мэдэх чадвартай!
2-р байр – Нум
Нумын ордынхон хүчтэй зөн совинтой болж хорвоод мэндэлдэг. Гэхдээ энэ бэлэг нь тэднийг сул дорой болгох хандлагатай. Гэсэн хэдий ч Нумууд энэ гайхалтай авьяас чадвараа орхигдуулалгүй, хөгжүүлэх нь чухал. Нумууд тархиндаа орж ирж байгаа тааварлахад бэрх, ойлгоход хүндрэлтэй материаллаг мэдээллүүдийг няцаах, зугтаах ямар ч боломжгүй. Ийм зүйл болоход, тэдэнд үнэхээр гэнэтийн санагддаг. Заримдаа Нумууд хэн нэгэнтэй харилцахдаа, үг хэлэх шаардлагагүйгээр ойлголцож чаддаг байна. Энэ ордод төрсөн хүмүүс бодол санаа болон хүсэл тэмүүллээ хэн нэгний царайны хувирал болон нүдний хөдөлгөөнийг алсаас харсан ч гэсэн өөрчилж чаддаг.
1-р байр – Загас
Зөн совингийнхоо хүчээр Загаснууд бусдын бодол санаа болон мэдрэмжийг мэдэж авах боломжтой байдаг. Энэ бэлэг нь найз нөхөд болон хамаатан саданд нь бүр ч их үйлчилдэг. Загаснууд ертөнцөөс бага зэрэг тасарсан хүмүүс бөгөөд эргэн тойрондоо болж буй зүйлсийг нэг дор ажиглах бүрэн чадвартай. Тэд маш богино хугацаанд дүн шинжилгээ хийх болон хэн нэгний дотор орж, юу мэдэрч байгааг нь мэдэрдэг. Энэ ордын хүмүүстэй харилцахдаа, та тэднийг таныг нэвт харж байгаа юм шиг мэдрэмжийг мэдэрнэ – ийм л зүйл болдог. Загаснууд хэний ч сэтгэлзүйн нөхцөл байдлыг мэдрэх чадвартай бөгөөд хүний асуудлыг өөрийнх мэтээр ойлгож, өөрийгөө өрөөлийн оронд тавьдаг байна. Гэхдээ энэ бэлэг Загаснуудад сайн зүйлс авчрахаасаа илүү, муу зүйлс дагуулах нь ч бий.